“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо
11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ХУЛГАЙЛАГДАЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮЛЭН АВЛАА
Голомт банкны SocialPay Junior аппликэйшн “Улаанбатар КАП” тэмцээнтэй хамтран ажиллана
"Улаанбаатар трамвай" төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ
Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө
Бага ангийн сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сарын 15-нд эхэлнэ
“Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд маргааш тодорно
“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
Ц.Цогтбаяр: Миний 200 ам.доллар ч байгаагүй
Азербайжаны нийслэл Баку хотод болсон “Голден Гран-при” олон улсын
уламжлалт тэмцээний 57 кг-ын жинд зодоглосон ОУХМ Э.Бэхбаяр мөнгөн
медаль хүртэж элэг нэгтнүүдээ баярлуулсан. Харамсалтай нь, тэрээр
медалийг нь дагалдаж ирсэн 5000 ам.долларынхаа 4200-г хулгайд алдчихаад
байгаа юм. ОУХМ Э.Бэхбаярын
шагналын мөнгөө тоолоод
дасгалжуулагч Ц.Цогтбаяртаа хадгалуулсан байна. Харамсалтай нь, Бээжинд ирээхэд Ц.Цогтбаярын цүнхнээс гарч ирсэн
үлдэгдэл мөнгөнийх нь хоёр захад 100 ам.доллар хийгээд дотор нь дандаа
нэгтийн дэвсгэрт хийсэн байсан гэсэн.
Энэ талаар Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяраас тодрууллаа.

-ОУХМ Э.Бэхбаярын мөнгөн медалийг дагалдаж ирсэн шагналын мөнгө таны цүнхэнд байж байгаад алга болсон гэх юм?
-Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Ер нь бол миний цүнхнээс мөнгө алга болсон нь үнэн. Онгоцонд суунгуутаа суудлын дээр байрладаг тээшинд цүнхээ хийсэн юм. Онгоцонд ороход мөнгө байсан. Хамгийн сүүлд Бэхбаяр надаас 100 ам.доллар авсан. Харин үлдсэн мөнгийг нь би цүнхэндээ хийсэн. Тэгээд шууд онгоцондоо суусан. Буунгуутаа бид ачаануудаа аваад 20 гаруй минут автобусаар явсан юм.
Гурав дугаар хэсэг дээр очиход ачаа хүлээж авах болоогүй байна гэхээр нь хоолонд орохоор шийдэцгээсэн л дээ. Хоолны газар ороод цүнхээ уудалсан чинь урд талын хэсэгт нь байсан миний ч 200 ам.доллар байгаагүй. Хэдэн юанийг нь л үлдээсэн байсан. Тэгэхээр нь хүүхдүүдээ тоглосон бол миний мөнгийг гаргаад өгчих гэж хэлсэн. Макдоналдст байхдаа цүнхээ уудлаад Бэхбаярын мөнгийг гаргаж ирэхэд ороосон чигтээ байсан. Барихад нэг л биш санагдахаар нь задлаад үзсэн. Гэтэл хоёр захад нь 100 ам.доллар, дотор нь баахан нэгтийн дэвсгэрт хийчихсэн байсан. Ийм л үйл явдал болсон хэрэг.
-Э.Бэхбаярын мөнгөнөөс гадна таны 200 ам.доллар хүртэл алга болсон байх нь ээ?
-Миний цүнх олон цахилгаантай. Хувийнхаа мөнгийг ойр зуур хэрэглэх нь тодорхой гэж бодоод нүүрэн талынх нь хэсэгт хийсэн. Харин Бэхээгийн мөнгийг цүнхнийхээ гол хэсэгт хийсэн юм. Өөрийн 200 ам.доллараа юанийнхаа дунд ороогоод хийчихсэн байсан л даа. Хүүхдүүддээ хоол авч өгөх гээд цүнхээ уудлахад л юанийг нь үлдээгээд ам.долларыг авсан байсан. Тэгэхээр нь бид үүссэн нөхцөл байдлыг Монголдоо очоод шалгуулъя гэж шийдсэн болохоор цагдаад хандаад шалгуулаад явж байна.
-Тэгэхээр мөнгө онгоцонд байхад л алга болсон гэсэн үг үү?
-Уг нь, би тэр цүнхнээсээ ерөөсөө салдаггүй юм. Авч, солих боломжтой ганцхан газар нь онгоцонд л байсан. Биднийг унтсан хойгуур авсан байх гэсэн таамаг л байна. Шөнө нислэгтэй байсан учраас бүгд л онгоцонд ороод нам унтсан.
-Та нарыг унтахын өмнө хэн нэгэн тэр тээшийг онгойлгоогүй юу?
-Миний хувьд онгоцонд ороод 30, 40 минутын дараа л унтсан. Онгоц буухаас 30 минутын өмнө сэрсэн. Намайг сэрүүн байх хугацаанд хэн ч тэр тээшийг онгойлгоогүй.
-Таны цүнхээ хийсэн тээшинд өөр хэн хэн ачаагаа хийсэн юм бэ?
-Би куртик цүнхээ хийсэн. Манай охины цүнх хүртэл байсан. Цэвэгмид бас цүнхээ хийсэн санагдаж байна. Сүйдтэй олон юм хийгээгүй л дээ. Ямар ч зүйл шийдэгдээгүй байгаа энэ үед таамаг дэвшүүлж болохгүй байна. Хэрэг дөнгөж мөрдөн байцаалтын шатанд явж байгаа шүү дээ.

0 Сэтгэгдэл