Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
АТГ: Г.Шийлэгдамбаас гурван удаа байцаалт авсан
Б.ШИРНЭН
Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэлээр сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн гэж албан ёсоор мэдээллээ.
Мөн “Г.Шийлэгдамбыг арваннэгдүгээр сарын 4-ний өдөр сэжигтнээр тооцон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу тухайн өдрөөс сэжигтнээр, мөн арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байна” гэлээ.
Түүнийг цагдан хоригдох хугацаанд сэжигтнээр болон яллагдагчаар гурван удаа байцаалт авсан байна.
Энэ хугацаанд түүний төрсөн дүү болох Г.Шийлэгбат, нагац эгч Д.Оюунцэцэг, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар өнгөрсөн сарын 24-ний өдөр, УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар арваннэгдүгээр сарын 5-ны өдөр, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өнгөрсөн сарын 17-ны өдөр тус, тус уулзсан байна.
Харин албан бус мэдээллээр түүнийг “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэх хүрээнд Э.Гантулга гэгчээс авлига авсан хэргээр шалгаж байгаа юм. “Цахим эрүүл мэнд” хөтөлбөрийн санхүүжилтийн хэлэлцээрийг УИХ өнгөрсөн долдугаар сард баталж байсан. Энэ үеэр Г.Шийлэгдамба “Цахим эрүүл мэнд төсөл хэрэгжсэнээр иргэн бүр өөрийн эрүүл мэндийн түүхийн мэдээлэлтэй болох юм. Жишээлбэл, сумын иргэн сумын эмнэлэгтээ оношилгоо өгөөд, дараагийн шатанд дахин шинжилгээнд орохгүйгээр эмнэлгийн туслалцаа авах боломж бүрдэнэ” гэж байв. Энэ төсөл нь 19.5 сая ам.долларын өртөгтэй бөгөөд иргэдийн өвчний түүхийг цахимжуулахад ашиглах ёстой юм. Харин энэ ажлыг гүйцэтгэх компаниар “Метро Нетворк” гэх Э.Гантулгын компани шалгарсан нь АТГ Г.Шийлэгдамба болоод Э.Гантулга нарыг шалгах үндэслэл болсон гэж байгаа билээ.
Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэлээр сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн гэж албан ёсоор мэдээллээ. Мөн “Г.Шийлэгдамбыг арваннэгдүгээр сарын 4-ний өдөр сэжигтнээр тооцон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу тухайн өдрөөс сэжигтнээр, мөн арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байна” гэлээ.

0 Сэтгэгдэл