Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Улаанбаатар-Эрээн чиглэлд автобус үйлчилж эхэллээ
Зам, тээврийн салбарын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Авто тээврийн тухай хууль, Авто замын тухай хууль, Төмөр замын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, уг үзэл баримтлалын дагуу хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлдэж байна гэж Зам тээврийн сайд М.Зоригт “Сайдын цаг” уулзалтад оролцох үеэрээ хэллээ.
Тус салбарт хууль эрхзүйн болон бүтээн байгуулалтын чиглэлээр олон ажлууд хийгдэж байгаа бөгөөд агаарын тээврийн чиглэлээр БНСУ-ын талтай Улаанбаатар Бусаны чиглэлд Боинг агаарын хөлгөөр нислэг үйлдэхээр тохирсон байна. Харин 2017 онд ашиглалтад орох Хөшигийн хөндийн нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаанаас илүү хурдан явагдаж байна. АСЕАМ-ын зочдыг хүлээн авах бэлтгэл ажлыг хангах зорилгоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөн сайжруулах ажлыг хийж, шинээр есөн агаарын хөлгийн нисч буух зурвасын 500 м бетон хэсгийн хүчитгэл мөн транзит заалны өргөтгөлийн ажлыг хийж ашиглалтад оруулжээ. Энэ онд шинээр эхлэх 488.5 км авто зам, 694.5 у/м гүүрийн ажлыг эхлүүлэхээс 245.18 км авто зам, 694.5 у/м гүүрийн ажил хийгдсэн. Өнөөдрийн байдлаар 21 аймгаас 16 нь нийслэлтэй автозамаар холбогджээ. Мөн өчигдрөөс Улаанбаатар Эрээний чиглэлд тохилог автобус үйлчилж эхэлсэн. Энэ хүрээнд БНСУ-ын Экзим банкны бага хүүтэй зээлээр нийтийн тээвэр, хот хоорондын зорчигч тээврийн компаниудын парк шинэчлэлтийг хийж том, дунд оврын 300 автобусыг оруулж ирэхээр болжээ.
Улс болон хот хоорондын зорчигч тээврийн бүртгэлийн хяналтыг сайжруулах зорилгоор 930 тээврийн хэрэгсэлд GPS төхөөрөмж суурилуулах ажил 90 хувьтай үргэлжилж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл