Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо 11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ХУЛГАЙЛАГДАЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮЛЭН АВЛАА Голомт банкны SocialPay Junior аппликэйшн “Улаанбатар КАП” тэмцээнтэй хамтран ажиллана "Улаанбаатар трамвай" төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө Бага ангийн сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сарын 15-нд эхэлнэ “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд маргааш тодорно “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
Б.Болд: “Улаанбаатар смарт карт” компанийн нэвтрүүлсэн системд хяналт тавина
Л.БАТБААТАР

Нийтийн тээврийн салбарт сүүлийн долоо хоногт том оврын автобуснууд осол гаргах нь ихэссэн. Үүний улмаас хүний амь нас эрсэдсэн харамсалтай тохиолдол гарсан. Нийтийн тээврийн салбарын тулгамдсан асуудлын талаар  нийслэлийн Тээврийн газрын Олон нийттэй харилцах ажилтан Б.Болдоос зарим зүйлийг асууж тодрууллаа.

-Сүүлийн долоо хоногт том оврын автобусны гурван осол гарсан. Хүний амь нас эрсэдсэн золгүй тохиолдол гарлаа.  Нийслэлийн тээврийн газар үүнд хариуцлага тооцох уу?
-Автобусны осол замын нөхцөл байдлаас болсон уу, эсвэл техникийн бүрэн бус байдлаас шалтгаалсан уу гэдгийг холбогдох хуулийн байгууллага нь шалгаж тогтооно. Шалгасан дүгнэлтээ нийслэлийн Тээврийн газарт ирүүлдэг. Үүний дараа хариуцлага тооцох асуудлыг ярина.

-Жолооч нар жолоочийн хариуцлагын даатгалтай байдаг. Ийм даатгалтай байх нь жолоочийг хариуцлагагүй болгож байна уу?
-Жолооч нь бүх төрлийн даатгалд даатгуулсан байх ёстой. Мөн жолооны курс төгссөн бичиг баримттай байх журамтай байдаг.

-Мөнгө  хураагч нар ажилдаа орсон гэсэн. Ямар ажил үүрэг гүйцэтгэх вэ?
-Өнгөрсөн аравдугаар сард болсон НИТХ-ын ээлжит бус чуулганаар 900 гаруй мөнгө хураагчийг ажлын байртай болгох үүрэг өгсөн. “Улаанбаатар смарт карт” компанийн нэвтрүүлсэн цахим системд  дахин хяналт тавих ажлын шаардлага зайлшгүй байна. Мөнгөө төлөхгүй байх, дутуу мөнгө хийх болон жолооч нар мөнгө хумслах асуудал гарч байгаа. Кондукторуудыг хяналтын ажилтнаар авч ажиллуул гэсэн үүргийн дагуу өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн Тээврийн газрын даргын тушаал гарч, журам батлагдсан. Шалгагчийн эрх үүргийг журмаар  баталгаажуулсан. 800 кондукторыг бүртгэж, 400 гаруй нь сургалтад хамрагдсан. Өнөөдрийн байдлаар, найман компанийн 160 гаруй кондуктор шинээр шалгагчийн ажил үүрэг гүйцэтгэж байна. Кондукторуудын шалгагчаар ажиллах хүсэлт болон бичиг баримтыг үндэслэн нийслэлийн Тээврийн газраас шалгагчийн үнэмлэхийг шуурхай гарган өгч ажилд нь оруулж байна. Шалгагч нь автобусны төлбөрт хяналт тавихаас гадна  дамжин суултын талаар зорчигчдод зөвлөгөө өгнө.  
Нэг автобусанд таван камер суурилуулсан. Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 920 автобус бүгд камерын хяналтын системээр хангагдсан.

-Нийслэлийн Тээврийн газарт смарт картны цэнэглэх үйлчилгээний талаар иргэдээс гомдол ирж байна уу. Цэнэглэх цэгийн тоо хангалтгүй байна гэсэн?
-Цэнэглэлтийн хувьд харьцангуй гайгүй. Харин дамжин суултын талаар гомдол их ирдэг. Голын хаалганы төхөөрөмж ажиллахгүй байна гэж. Зорчигчдын гомдлын дагуу “Улаанбаатар смарт карт” компанийн техникийн ажилчдаар цаг тухай бүрт засвар үйлчилгээг хийлгэдэг. Өнөөдрийн байдлаар 320 гаруй карт цэнэглэх цэг ажиллаж байна. Нэмж 40 цэгтэй гэрээ хийж, 42 цэгтэй гэрээ цуцалсан гэсэн мэдээллийг өгсөн.

-Монголд угсарсан эко автобусны аюулгүй байдлыг нь шалгаж үзээгүй байж нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж байна. Хүний амь нас эрсэдвэл хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуудлыг зорчигчдын зүгээс тавьж байна?
-Монголын инженерүүд эко автобусыг угсарч үйлдвэрлэсэн. Инженер техникийн бүрэн бүтэн байдлыг зохих албаны мэргэжилтнүүд шалгасан байгаа. Мөн техникийн стандартын шаардлагыг хангаж байж хөдөлгөөнд оролцох эрх нээгдэх юм. Дээр нь нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн улсын байцаагчийн дүгнэлт гарч, бүртгэлийн санд бүртүүлснээр,  эко автобуснууд  хөдөлгөөнд оролцоно.

Одоогийн байдлаар 18 эко автобус нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцож байна. Чиглэлээр нь дурдвал, Ч-59 буюу Ханын материал-Офицерүүдын ордоны чиглэлд 14 эко автобус, Ч-15 буюу Сонсголон-Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлэгийн чиглэлд нэг автобус, Нарангийн гол-Саппоро  буюу Ч-14 чиглэлд гурван эко автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан