Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
“Шударга ёсны шагнал”-ыг Л.Болормаа агсны охинд гардууллаа
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр гэж зарласан. Энэ өдөр “Шударга ёсны төлөө” шагналын эзнийг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн шагналыг “Mongolian mining journal” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч агсан Л.Болормаад олгохоор шийдвэрлэжээ.
Энэ тухай “Transparency international” ТББ-ын Монгол дахь төлөөлөгч О.Төрболд “Манай байгууллага иргэдийн авлигын талаарх мэдлэгийг сайжруулах талаар олон ажил зохион байгуулдаг. Өнөөдөр Монгол Улсад анх удаа “Шударга ёсны шагнал”-ыг гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ шагналыг Авлигын байдлыг ил тод шударга байлгахад хувь нэмэр оруулсан иргэнд олгох юм. Анхны шагналын эзнээр иргэний зориг гаргаж авлигын эсрэг нийтлэлүүд, уул уурхайн салбарын ил тод байдлыг сурвалжилсан тэмцэгч чанарыг үнэлж сэтгүүлч Л.Болормаа агсныг сонгосон. Тус шагнал нь авлигын эсрэг нийгмийн дуу хоолой болж байгаа нийт сэтгүүлчийн шагнал юм” гэв.
Ингээд “Transparency international” ТББ-ын Үйл ажиллагаа хариуцсан захирал О.Батбаяр сэтгүүлч Л.Болормаа агсны охин Б.Алигэрмаад шагналыг нь гардуулсан юм.
Шагнал гардаж авсан Б.Алигэрмаа “Миний ээж өнөөдөр өөрөө шагналаа авсан бол юу гэж хэлэх байсан бол гэж бодлоо. Юуны өмнө шударга ёсны шагнал бий болсонд маш их баярласнаа хэлэх байсан байх. Ээж маань нийгмийн хөгжил, эдийн засаг, бидний сайхан амьдралын төлөө бүгд дуугарах ёстой. Үүнд, сэтгүүлчид маш их үүрэгтэй талаар МҮОНТ-д өгсөн ярилцлагадаа хэлж байсныг сайн санаж байна. Уул уурхай, эдийн засгаар дагнасан мэргэжлийн сэтгүүл зүйг бий болгож, түүнийг улс төр, бизнесээс хараат бус байлгахын төлөө ээж минь ажилладаг байсан. Олны анхаарал татсан хурц асуудлаар зоригтой, баримттай, судалгаатай, дүгнэлттэй нийтлэл бичиж олны талархлыг хүлээдэг байв. Магадгүй зарим хүнийг цочроодог байсан биз. Ийм сайхан үнэ цэнэтэй шагнал авсан ээжээрээ их бахархаж байна” гэв.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр гэж зарласан. Энэ өдөр “Шударга ёсны төлөө” шагналын эзнийг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн шагналыг “Mongolian mining journal” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч агсан Л.Болормаад олгохоор шийдвэрлэжээ. Энэ тухай “Transparency international” ТББ-ын Монгол дахь төлөөлөгч О.Төрболд “Манай байгууллага иргэдийн авлигын талаарх мэдлэгийг сайжруулах талаар олон ажил зохион байгуулдаг. Өнөөдөр Монгол Улсад анх удаа “Шударга ёсны шагнал”-ыг гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ шагналыг Авлигын байдлыг ил тод шударга байлгахад хувь нэмэр оруулсан иргэнд олгох юм. Анхны шагналын эзнээр иргэний зориг гаргаж авлигын эсрэг нийтлэлүүд, уул уурхайн салбарын ил тод байдлыг сурвалжилсан тэмцэгч чанарыг үнэлж сэтгүүлч Л.Болормаа агсныг сонгосон. Тус шагнал нь авлигын эсрэг нийгмийн дуу хоолой болж байгаа нийт сэтгүүлчийн шагнал юм” гэв.

0 Сэтгэгдэл