Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
АТГ цагдаагийн хурандаа нарыг дахин шалгана
Хууль бусаар гүйцэтгэх ажил явуулсан, албан тушаалаа ашиглан бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэсэн хэргээр шалгагдаж байсан цагдаагийн хурандаа нарын хэргийг Нийслэлийн прокуророос дахин сэргээсэн тухай бид өмнө мэдээлсэн. Энэ тухайгаа Нийслэлийн прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Буянжаргал УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд албан бичгээр мэдэгдсэн байна.
Тиймээс Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин уг хэрэгт холбоотой цагдаагийн хурандаа нарыг “Албан тушаалаа урвуулан ашигласан” хэргээр дахин шалгуулахаар УЕП-т хүсэлт гаргаж, энэ дагуу прокурорын байгууллагаас өмнөх хэргийн материалыг татаж шалгаад эрүүгийн хэргийг сэргээн шалгуулахаар хэргийн харьяаллыг АТГ-т шилжүүлсэн байна. АТГ-ын Мөрдөн байцаах хэлтэс нь хуулийн байгууллагын ажилтнуудын албан тушаалын хэргийг шалгадаг. Энэ дагуу тус хэлтэс цагдаагийн хурандаа нарын хэргийг дахин шалгаж байна.
Хууль бусаар гүйцэтгэх ажил явуулсан, албан тушаалаа ашиглан бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэсэн хэргээр шалгагдаж байсан цагдаагийн хурандаа нарын хэргийг Нийслэлийн прокуророос дахин сэргээсэн тухай бид өмнө мэдээлсэн. Энэ тухайгаа Нийслэлийн прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Буянжаргал УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд албан бичгээр мэдэгдсэн байна.Тиймээс Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин уг хэрэгт холбоотой цагдаагийн хурандаа нарыг “Албан тушаалаа урвуулан ашигласан” хэргээр дахин шалгуулахаар УЕП-т хүсэлт гаргаж, энэ дагуу прокурорын байгууллагаас өмнөх хэргийн материалыг татаж шалгаад эрүүгийн хэргийг сэргээн шалгуулахаар хэргийн харьяаллыг АТГ-т шилжүүлсэн байна. АТГ-ын Мөрдөн байцаах хэлтэс нь хуулийн байгууллагын ажилтнуудын албан тушаалын хэргийг шалгадаг. Энэ дагуу тус хэлтэс цагдаагийн хурандаа нарын хэргийг дахин шалгаж байна.
0 Сэтгэгдэл
























