Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Манай есөн архитектор дэлхийн шилдгүүдийн тоонд багтлаа
Олон улсын архитекторуудын холбоо эгнээндээ 133 орны сая 500 мянгаад архитехторыг нэгтгэсэн том байгууллага юм. Зургаан бүст хуваагддаг энэхүү холбооны дөрөвдүгээр бүст Азийн 19 орны архитекторууд харьяалагддаг байна. Тэгвэл энэхүү Азийн бүсийн болон Олон улсын архитехторуудын холбоо хамтарч 100 уран бүтээлчийн үзэсгэлэнг Сөүл хотод гаргажээ. Энэ үзэсгэлэнд Монголын шилдэг архитектор Ө.Ганболд, Г.Балдан, С.Цахиур, Д.Ганбат, Ш.Алтанцоож, Г.Нямцогт, Ц.Батбаяр, Ж.Баясгалан, Г.Нарангэрэл нар Хүй долоон худагт баригдаж буй Монгол наадмын цогцолбор, мөн барихаар төлөвлөсөн “Соёмбо” цогцолбор, Хэнтий аймагт байдаг Балдан Бэрээвэн хийдийн засварын ажил зэрэг зургаан бүтээлээр амжилттай оролцоод ирсэн байна.

Үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдийг альбом болгон гаргаж бусад дэлхийн гишүүн орнуудад тараажээ. Тэгвэл эх орныхоо болон Монголын архитекторуудын ур чадварыг харуулж чадсан манай шилдгүүдэд Олон улсын архитекторын холбооны ерөнхийлөгч нь гарын үсэг зурсан батламжаа ирүүлснийг нь өчигдөр МАЭ-ийн удирдлагуудад гардуулан өглөө. Батламжид манай уран бүтээлчдийн ажил 2015 оны дэлхийн 100 шилдэг архитекторын нэг болж сонгогдсоныг нь цохон тэмдэглэжээ. Энэ нь манай улсын архитекторууд анх удаа Олон улсын холбооноос авч буй бүтээлийн гэрчилгээ ч гэж ойлгож болох аж. Өмнө нь Азийн архитехторуудын бүсийн зөвлөлийн уралдаанд Эрдэнэзуу хийдийн засварын ажлаараа алтан медаль хүртэж байсан архитекторч Г.Нямцогтыг батламжаа гардаж авсны дараа сэтгэгдлийг нь сонслоо.
Г.Нямцогт: Балдан Бэрээвэн хийдийг сэргээн засварлахад арваад жилийг зарцуулсан
-Юуны өмнө танд батламжаа гардаж авсанд баяр хүргэе?
-Баярлалаа. Энэхүү үзэсгэлэнд архитектор Батбаяр бид хоёр 1990-ээд оноос хэрэгжиж хийж эхэлсэн Балдан Бэрээвэн хийдийн сэргээн засварласан зургаараа оролцоод ирлээ. Нураад устах шахуу болчихсон барилгыг эх зургаар нь сэргээн засварласан. Одоо ашиглалтад орчихсон.
-Бусад орны архитекторууд ямар бүтээлээр оролцсон бэ?
-Өндөр барилга, сургууль, урлагийн барилга байгууламж гээд янз бүр л.
-Таны сэргээн засварласан Балдан Бэрээвэн хийдийн зургийг хараад бусад орны архитекторууд хараад юу гэж байв. Ер нь нэг нэгнээсээ туршлага солилцох боломж бололцоо байв уу?
-Бүх оронд л сэргээн засварлах ажил хийгддэг. Өөр өөрсдийн нүдээр л харсан байх. Энэ ажлын хувьд 1990-ээд оноос зураг нь хийгдэж эхэлсэн юм байна. Харин бид 1999 онд анх очиж танилцаад судалгаа хийгээд ажилдаа орсон. Сэргээн засварлах ажил арваад жил үргэлжилсэн. Ердөө дөрвөн хана л үлдсэн байсан юм. Ямар ч гэсэн сэргээн засварлаад хуучин хэвэнд нь оруулж чадсан. Гол нь мөнгө төгрөг нь батлагдахгүй нэлээд удсан. Ямар ч гэсэн хийсэн ажлынхаа ард гарч үзэсгэлэнд оролцоод ирлээ. Сэтгэгдэл өндөр байна.

0 Сэтгэгдэл