Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
"С.ДАШДЭМЭДИЙН УРАН БҮТЭЭЛ" МОНГОЛЫН УРАН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзэсгэлэнгийн танхимд Монголын Уран Зургийн Галерей, уран бүтээлч Сампилын Дашдэмэдийн хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн өчигдөр  нээлтээ хийлээ.

Уран бүтээлч С.Дашдэмэд нь 1987 онд Дүрслэх Урлагийн Дунд Сургуулийг төгсөж, улмаар 2002-2008 онуудад Баруун Европт суралцахаар зорин ХБНГУ-ын Нюрнберг хотын Дүрслэх Урлагийн Академийг төгссөн. Тэрээр 20 жилийн турш Герман улсад амьдарч, уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд Европын олон оронд бие даасан болон хамтарсан үзэсгэлэн гаргаж, 2009 онд Бавар мужийн залуу уран бүтээлчдийн тэргүүн шагнал, 2019 онд Нюрнберг хотын Соёлын Дүрслэх Урлагийн шагналыг тус тус хүртсэн. ХБНГУ-д Монголын дүрслэх урлагийг төлөөлж, таниулж буй уран бүтээлч юм.

 

Үзэсгэлэнд нийт 10 гаруй бүтээл дэлгэн толилуулагдаж байгаа бөгөөд эдгээр бүтээлүүд нь тодорхой бус нөхцөл байдалд оршиж, хүний дотоод тэмүүлэл, шантаршгүй зориг, айдас, оршихуйн асуултуудыг хөнддөгөөрөө онцлог юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан