Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
“Storepay Winterland – Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх” төслийн хаалтын үйл ажиллагаа амжилттай боллоо

Сурагчдын өвлийн амралт, шинэ жилийн баярыг тохиолдуулан Төв цэнгэлдэх хүрээлэнд Storepay компанийн 100 хувийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр “Storepay Winterland – Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх” төслийг амжилттай хэрэгжүүлж, өчигдөр хаалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус төслийн хүрээнд мөсөн гулгуурын талбай, чарганы зам, иргэд амарч чөлөөт цагаа өнгөрүүлэх тохилог орчныг бүрдүүлсэн өвлийн хотхоныг байгуулсан юм. Хотхон нь иж бүрэн гэрэлтүүлэгтэй бөгөөд тэшүүр болон чарганы түрээсийн үйлчилгээ, халуун ундаа, хөнгөн зуушаар үйлчлэх цэгүүдийг байршуулснаараа иргэдэд тав тухтай, жишиг түвшний орчныг бүрдүүлсэн онцлогтой байлаа.

Энэхүү бүтээн байгуулалт нь хүүхэд багачууд, залуучууд болон гэр бүлүүд өвлийн улиралд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгосон бөгөөд төслийн хугацаанд нийт 170 мянга орчим иргэн үйлчлүүлж, нийслэлчүүдийн талархлыг хүлээсэн үр дүнтэй төсөл боллоо. Иргэд, тэр дундаа хүүхэд сурагчдын зүгээс ирэх жил дахин зохион байгуулах хүсэлтийг олноор илэрхийлж байна.

Төслийн хаалтын үйл ажиллагааны хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд хүүхэд багачуудад зориулсан хүүхдийн жүжгийг тодорхой цагуудад толилуулж, олон хүүхэд багачууд үзэж сонирхлоо. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнг жилийн дөрвөн улиралд ашиглах зорилтын хүрээнд цаашид зун Үндэсний их баяр наадмын арга хэмжээг зохион байгуулах, намрын улиралд ногооны өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, хаврын улиралд Цагаан сарын үзэсгэлэн болон нөөцийн махны худалдааг зохион байгуулах зэрэг олон нийтэд зориулсан арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” төслийн хүрээнд Улаанбаатар хотын задгай талбайн хамгийн том мөсөн гулгалтын талбайг байгуулж, хүүхэд багачуудад зориулсан цасан уул, чарганы бүс, иргэдийн амрах орчин, үйлчилгээний цэгүүдийг цогцоор нь шийдсэн нь онцлох үр дүнтэй ажил боллоо. Ийнхүү нийслэлийн иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн “Storepay Winterland – Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх” төсөл амжилттай хэрэгжиж, үр дүнтэйгээр хаалтаа хийлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан