Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгчтэй уулзлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Чинюнь Дяотай уулзаж, салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов.

Мөн COP17 болон Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын форум зэрэг томоохон санаачилгуудын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ.
Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд НҮБ-ын ХХААБ-ын Мал, амьтны эмийн хэрэглээг бууруулах RENOFARM санаачилгад Монгол Улс нэгдсэнийг батламжилсан гэрчилгээг гардуулав.

Уг санаачилга нь мал аж ахуйн салбарт антибиотикийн хэрэглээг багасгаж, түүнийг орлох сайн туршлагуудыг нэвтрүүлэх, “Тариан талбайгаас ширээ хүртэлх” хүнсний тогтолцооны бүх үе шатанд , “Нэг эрүүл мэнд” хандлагыг баримтлах, бичил биетний эсрэг тэсвэржилтийг бууруулах замаар хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэдэг юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан