“Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон жагсав
ХЗДХЯ-ны харъяа агентлагуудыг “нэгдсэн мэдээллийн сан”-тай болгоно
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт баяр наадмын өдрүүдэд 9446 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
Н.Батсуурь: Ээжийн минь нутгийн дүү Б.Бат-Өлзий улсын арслангийн дайтай барилддаг учраас тухайн шийдвэрийг гаргасан
Б.Бат-Өлзий: Дархан аварга элэг бүсээ тайлаад өгөхөд нь гайхаж шоконд орсон
Б.Орхонбаяр: Бүх өрсөлдөгч чанга байсан
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
“Түмэн морьтны их жагсаал” өндөрлөлөө
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” шашин, соёлын наадам зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, шагай, сур харваа, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, нийслэлийн түүхийг иргэдэд таниулах гар зургийн үзэсгэлэн болон бусад үзэсгэлэн, язгуур урлагийн тоглолт, үзүүлбэрүүдийг толилуулна. Үүнээс гадна түүхэн уламжлалт цам харайх ёслол, сор залах зэрэг Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулдаг үйл ажиллагаанууд болох юм.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
0 Сэтгэгдэл

























