Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: Ногоон бүс өнөөдөр олон нийтэд нээлтээ хийнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх боломжийг хэлэлцэнэ COP17: Цэнхэр бүсэд эмнэлгийн тусламж үйлчилгээний гурван цэг ажиллаж байна Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэр гаргалаа Зам, тээврийн салбарыхан COP17 бага хуралд оролцогч, төлөөлөгчид нэгдсэн, найдвартай, тасралтгүй тээврийн үйлчилгээгээр ханган ажиллаж байна Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо COP17 олон улсын хамтын ажиллагаа, туршлага, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бодит шийдэл хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой
Монголын шилдэг жүдочид Архангайд чуулж, өрсөлдөнө

Архангай аймгийн жүдо бөхийн холбоо шагналын сан өндөртэй насанд хүрэгчдийн жүдо бөхийн “ARA OPEN” тэмцээнийг 2026 оны долдугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдана.Энэхүү тэмцээн нь Архангай аймагт жүдо бөхийн холбоо шинээр байгуулагдсантай холбоотойгоор орон нутагтаа жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргах зорилготой юм.Мөн хүүхэд, залуучуудыг спортоор, тэр дундаа жүдо бөхөөр хичээллэхэд уриалах, зөв хүмүүжил, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг орон нутгаасаа төрүүлэх зорилт тавьж байна.Тэмцээнд Монголын жүдо бөхийн шилдэг тамирчид, олимп, дэлхийн медальтнууд оролцож, уран мэх, хүч чадлаа сорин өрсөлдөх бөгөөд үзэгчид гал гарсан барилдаануудыг дэргэдээс нь мэдэрч, жүдогийн гайхамшгийг үзэх боломжтой. Тэмцээн эрэгтэй долоо, эмэгтэй долоо, нийт 14 жинд явагдана.

Хувийн жингийн шагналын сан

  • Алтан медаль – 5 сая ₮
  • Мөнгөн медаль – 3 сая ₮
  • Хүрэл медаль (тус бүр) – 1 сая ₮

Багийн дүн:

  • 1-р байр – “ARA OPEN” шилжин явах цом + 5 сая ₮
  • 2-р байр – 3 сая ₮
  • 3-р байр – 2 сая ₮

Зохион байгуулагчаар Монголын Жүдо бөхийн Холбоо / Mongolian Judo Association, Архангай аймгийн жүдо бөхийн холбоо, “ARA Complex” – “ARA Fest” ажиллаж байгаа аж. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан