Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улс АИ-92 шатахууны 11 хоногийн нөөцтэй байна

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад АИ-92 шатахуун 11 хоног, АИ-95 шатахуун 13 хоног, Дизель түлш 18 хоног, Онгоцны түлш 10 хоногийн нөөцтэй байна.Наймдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Монгол Улсад 162 вагон буюу 9720 тонн АИ-92 орж ирсэн байна. Шуурхай штабын шийдвэрээр Улаанбаатар хотод зохицуулалт хийж эхэлснээр нэг өдөрт шатахуун авсан машины тоо 38.000-аас 115.000 болж хүртээмж 2.5 дахин нэмэгджээ. Шатахуун түгээх станцуудад шатахуун татан авалт хийх хүртэлх хугацаанд нөөц тасалдахгүй болж дугаарлалт буурах үр дүн гарлаа гэж Засгийн газраас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан