Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй AIM Congress 2026 буюу Олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцож байна. Энэ хүрээнд Шадар сайд Т.Доржханд Хөрөнгө оруулалтын асуудлаарх сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, Монгол Улсын эдийн засгийн боломж, хөрөнгө оруулалтын орчин, эрчим хүчний салбарын шинэчлэл, ногоон шилжилтийн талаар танилцууллаа. Мөн тус чуулга уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын боломжийн талаар хэвлэлд ярилцлага өгөв.

Түүнчлэн айлчлалын хүрээнд Шадар сайд Т.Доржханд АНЭУ-ын Эрчим хүч, дэд бүтцийн яамны сайд Сухайл бин Мухаммад Аль-Мазруи-тай өдөр хоёр талын уулзалт хийж, Монгол Улсын Эрчим хүчний яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Эрчим хүч, дэд бүтцийн яам хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд талууд сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгч, цахилгаан эрчим хүчний дамжуулах болон түгээх сүлжээ, эрчим хүч хуримтлуулах систем зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлж, хөрөнгө оруулалт болон хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн цахилгаан эрчим хүч, ногоон устөрөгчийг бүс нутгийн зах зээлд экспортлох боломжийг судлах, туршлага, технологи солилцох, мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажилана.

Мөн Абу Даби хөгжлийн сан болон G42 группийн удирдлагатай уулзаж, эрчим хүчний салбарын шинэчлэл, сэргээгдэх болон ногоон эрчим хүч, хөрөнгө оруулалт, дата төвийн дэд бүтэц, түүнийг найдвартай, цэвэр эрчим хүчээр хангах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар өргөн хүрээнд санал солилцов.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц, эдийн засгийн боломжийг АНЭУ-ын хөрөнгө оруулалт, технологи, туршлагатай уялдуулж, эрчим хүчний салбарт бодит төсөл, хөрөнгө оруулалт татах, ногоон эрчим хүчний шинэ эх үүсвэр хөгжүүлэх, экспортын шинэ боломж бүрдүүлэх хамтын ажиллагааны шинэ суурийг тавьж буйгаараа ач холбогдолтой юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан