Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ

2026–2027 оны дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах хугацааг сунгажээ.

Энэ тухай "УБДС" ТӨХК-аас "Энэ жилийн халаалтын улирлын гэрээгээ байгуулж амжаагүй байгаа бол 10 дугаар сарын 2-ныг хүртэл гэрээ байгуулах хугацааг сунгасан. УБДС компанид тусгай зөвшөөрөлтэй, тоон гарын үсэг олгож буй компанийн ажилтнууд ирж ажиллаж байгаа юм. Ингэснээр тоон гарын үсгийг газар дээр нь авч, гэрээ байгуулах боломжтой" гэж мэдээллээ. Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулахад иргэн бол иргэний үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирнэ. ААН, Байгууллага бол гүйцэтгэх захирал өөрийн биеэр ирнэ. Байгууллагын гэрчилгээний хуулбар, гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэхийн хуулбар, тамга, захирал биеэр ирэх боломжгүй бол итгэмжлэгдсэн ажилтан итгэмжлэл, иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

"Гэрээг 10 дугаар сарын 2-ны дотор буюу хугацаандаа байгуулаагүй бол хэрэглэгчийн дулаан хангамжийг хязгаарлах арга хэмжээ авна" гэж тус компаниас мэдэгдэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан