Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа

ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЭЛЖИЙН БАГШ НАРЫН САНАЛЫГ СОНСЛОО
МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулиас ээлжийн багшаар ажиллаж буй оюутнуудтай санал солилцох, уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад БШУЯ, нийслэлийн Боловсролын газрын төлөөлөл оролцож, ээлжийн багшаар ажиллаж буй оюутнуудын саналыг сонсож, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа.
Боловсрол

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТӨСӨВ ЦАХИМ БОЛЛОО
Өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын 2022 оны төсвийг Улсын Их Хурал баталсан. Баталсан төсвийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны салбар ирэх онд 2,4 их наяд төгрөгийн төсөв захиран зарцуулна. Төсөв баталснаас хойш эхний ажлын өдөр буюу өнөөдөр Боловсрол, Шинжлэх ухааны яам, Сангийн яам, Боловсролын мэдээллийн технологийн төв хамтарсан сургалт зохион байгууллаа.
Боловсрол

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлт авах хугацааг сунгасан байна
ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 600 иргэнийг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар шийдвэрлэсэн байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг хийхдээ ОХУ-д суралцах хүсэлтэй иргэдээс ирүүлсэн хүсэлт/мэдүүлэг болон бичиг баримтыг судлан үнэлэх замаар буюу “Портфолио шалгаруулалт” хэлбэрээр зохион байгуулна.
Боловсрол

Засгийн газар хоорондын хэлэлцээрт суралцдаг оюутны тоог нэмэгдүүлэхийг хүслээ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайд Л.Саянааг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Болгар Улс дипломат харилцаагаа 1950 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тогтоосон. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны Засгийн газар хоорондын тэтгэлгээр хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл, инженерийн чиглэлээр оюутнуудыг суралцуулж байна.
Боловсрол

Боловсролын байгууллага ашгийн бус байх, хүүхдүүдийг 3 настайгаас нь цэцэрлэгт авах асуудлаар санал солилцжээ
Амралтын өдрүүдээр Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд боловсролын салбарын шинэчлэл, Боловсролын ерөнхий хууль болон дагалдах хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, боловсролын эрх зүйн шинэчлэлийн асуудлаар саналаа хэллээ.
Боловсрол

2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах эсэх асуудлаар эрсдэлийн үнэлгээ хийж байна
УОК-ын шуурхай штаб, Онцгой байдлын Ерөнхий газар, ЭМЯ, БШУЯ, МХЕГ, ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээ хийж байна. Ажлын хэсгийн гишүүд зарим цэцэрлэг дээр очиж нөхцөл байдалтай танилцаж байна. Энэхүү үнэлгээний үр дүнд үндэслэн цэцэрлэгт 2-3 настнуудыг танхимын сургалтад хамруулах эсэх асуудлыг шийдвэрлэх юм.
2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар коронавируст халдвараар 0-17 хүртэлх насны хүүхдийн өвчлөл нийт тохиолдлын 19.1 хувийг эзэлж байна. Үүнээс 2-3 насны хүүхдийн өвчлөл 9,0-11,0 хувийг эзэлж байна. Хүүхдийн халдварын тохиолдлын дийлэнх буюу 70.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдээд байгаа.
Боловсрол

Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, санхүүжилтийн шинэчлэлийн ажлыг эхлүүллээ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухаан, технологийн салбарын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж, салбарын бодлого, санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд хийгдэх ажлуудын талаар танилцууллаа.
Боловсрол
Л.Энх-Амгалан:10 саяас дээш төлбөр авчихаад төрөөс хувьсах зардал авна гэж гоншигнох сургууль байхгүй болов уу
Боловсролын салбарын төсвийн асуудлаар өчигдөр БШУ-ы сайд хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Энэ үеэр сэтгүүлчдийн тодруулсан асуултын хариултыг хүргэж байна.
“Бид боловсролын чанарт суурилсан үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж байгаа. Өнгөрсөн жилүүдэд хүртээмж их ярилаа.
Боловсрол



































