Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа

Дасгалжуулагч Г.Халиунаа АНУ-д боловсрол эзэмшинэ
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнөөдөр туялзуур сэлэмний “Warriors fencing” клубийн дасгалжуулагч Г.Халиунаатай хамтран ажиллах хариуцлагын гэрээг үзэглэлээ. Г.Халиунаа нь МҮОХ-ноос энэ оны гуравдугаар сарын 04-нд Монголын спорт холбоодуудын дунд зарлагдсан ОУОХ-ны эв санааны нэгдлийн тэтгэлэгт дасгалжуулагчийн сургалтад сонгогдосон байна.
Спорт

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Хакүхо М.Даваажаргал нар цахимаар ярилцлаа
Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Ерөнхийлөгч, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, "Токио-2020" олимпийн наадамд оролцох Монголын багийн элч, мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал нар өнөөдөр/2020.09.07/ цахим албан уулзалт хийлээ.
Спорт

“Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг МҮОХ дэмжиж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын "Тогтвортой хөгжлийн зорилго 2030"-ын хүрээнд Монгол Улсад анхлан зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам” ирэх оны 9 дүгээр сард Монгол Улсад болно. НҮБ-ын гишүүн 190 гаруй улсын тамирчид нээлттэй оролцох уг тэмцээн нь спортын 22 төрөлтөд болох юм.
Спорт

2008 оны энэ өдөр Э.Бадар-Ууган Олимпийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болж байв
МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган өнөөдөр буюу 2008 оны наймдугаар сарын 24-ний өдөр Бээжингийн олимпийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбаагаа мандуулж олимпийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болсон билээ.
Спорт

ТОЙМ МЭДЭЭ: ОУОХ-НЫ 136 ДУГААР ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны 136-р чуулган цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдав. Энэхүү арга хэмжээ нь цар тахлын үетэй холбогдуулан Олимпийн хөдөлгөөнд хийгдэж буй өөрчлөлт, шинэчлэл, хариу үйлдлүүдийг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан гэдгээрээ онцлогтой байв. Мөн ОУОХ-оос 2019 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлангаа ил болгожээ.
Спорт

Хамгаалалтын хувцас олгохгүй учраас уяачид заавал хүүхдэдээ авч өгөх шаардлагатай гэв
Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ
Спорт
Техник спортын төв бүрэн шинэчлэгдлээ
Монгол Улс спортын түүхнээ анх удаагаа 25 төрөлтөд “Green Games” олон улсын залуучуудын наадмыг ирэх жил эх нутагтаа хүлээн авах билээ. Наадмын хүрээнд улсын хэмжээнд хөл бөмбөгийн талбай, “Мөсөн өргөө”, Спорт цогцолборын ажлууд Буянт-Ухаагийн дэнжид сүндэрлэж эхэлсэн бол мөн 30 жилийн түүхтэй Техник спортын төвийг бүрэн шинэчлэх ажил өнгөрсөн оны 12 сард эхлэн 5 сарын хугацаанд хийгдлээ
Спорт

Шүүхээс Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилээр хасах, Аварга цолыг нь хураах шийдвэр гаргалаа
Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.06.17/ боллоо.
Хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талуудын мэтгэлцэх зарчмыг хангаж шүүх хуралдааныг хянан хэлэлцэв.
Спорт

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ
Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Сагсан Бөмбөгийн Тамирчдын Холбоо, Монголын Волейболын Холбоо хамтран цар тахлын хорио цээртэй байгаа энэ үед хүнд байдалд ороод байгаа лигийн тоглолтууд болон бусад чухал тэмцээнүүдээ үзэгчгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулах хүсэлтээ энэ оны 5 сарын 25-ны өдөр УОК, УОК-ын дарга, шадар сайд Ө.Энхтүвшин, МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн.
Спорт

ОЮУТНЫ СПОРТ НОМТОЙ БОЛЛОО
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеэр спортын байгууллагуудаас явуулдаг тэмцээн наадам, бэлтгэл сургуулилт үндсэндээ зогсонги байдалд орсон үеэд Монголын оюутны спортын холбооны (МОСХ) Ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан энэ цагийг ашиглан "МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ТҮҮХЭН ХӨГЖИЛТ" номыг хэвлүүлж гаргалаа. Номын редактор нь МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, МОСХ-ны УЗ-ийн гишүүн Х.Батсайхан нар байв.
Спорт

Улсын баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулахад хүрвэл ямар хувилбараар хийх тухай хэлэлцжээ
Улсын баяр наадмыг зохион байгуулах хорооны Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо эхний хурлаа хийж Онцгой нөхцөл байдлын үед Үндэсний баяр наадмыг хэрхэн тэмдэглэх, үзэгчгүй зохион байгуулах тохиолдолд ямар хувилбараар хийх талаар хэлэлцлээ. Мөн Бүрэлдэхүүний өөрчлөлт, төсвийн төслийг нэгтгэж, зохион байгуулах хороонд хүргүүлсэн талаар танилцуулга хийсэн байна.
Спорт

"ТОКИО-2020" ОЛИМПИЙН НААДАМ 07.23-НЫ ӨДӨР ХӨШГӨӨ НЭЭНЭ
Олон улсын олимпийн хороо, Япон улсын засгийн газар, Токио хотын удирдлага, "Токио-2020" Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос хуралдаж, "Токио-2020" Олимпийн наадмыг 2021.07.23-08.08-ны өдрүүдэд, Паралимпийн наадмыг 2021.08.24-09.05-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Спорт

Олимпийг 2021 оны зунаас хэтрүүлэлгүй зохион байгуулах хүндхэн шийдвэрийг гаргалаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй шинэ короновирус буюу “Covid 19”ийн халдварын тархалт болон дэлхий дахинд үүсээд буй аюултай нөхцөл байдлыг харгалзан үзэж Олимпийн хөдөлгөөнд оролцож буй бүх талууд тэр дундаа шилдэг тамирчдын эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавих зайлшгүй шаардлагын хүрээнд Олон улсын олимпийн хороо болон “Токио-2020” зуны олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос 2020 оны 7 дугаар сарын 24-нд нээлтээ хийх байсан олимпийн наадмыг 2021 оны зунаас хэтрүүлэлгүй зохион байгуулах хүндхэн шийдвэрийг 2020 оны 3 дугаар сарын 24-ны өдөр гаргалаа.
Спорт






























