Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦЕГ: Хуурамч евро хилээр нэвтрүүлж, банканд солиулсан этгээдүүдийг шалгаж байна Гадаадын иргэдтэй хамтран их хэмжээний хуурамч евро бэлтгэж, ашиглах гэж оролдсон иргэн Д-г цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тодруулбал, тухайн этгээд өнгөрөгч гуравдугаар сард Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг арилжааны гурван банкны салбарт хуурамч евро солиулж, мөнгөн дэвсгэрт болгожээ. Урьдчилсан байдлаар 170 мянган евро буюу 600 орчим сая төгрөгийн вальютыг арилжааны банкаар солиулсан байна.
Хамгийн их уншсан
Парис хот руу аялах азтанууд тодорлоо Голомт банкнаас үндэсний санхүүгийн дархлааг нэмэгдүүлж, иргэдийн хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой “Парист хүргэх хадгаламж” урамшуулалт аяныг 2024.01.01-2024.04.15-ны хооронд зарлан амжилттай хэрэгжүүллээ. Урамшуулалт аяны хүрээнд Голомт банк хугацаатай, төгрөгийн хадгаламж шинээр нээсэн, орлого нэмсэн, хугацаа сунгасан харилцагчдадаа сугалаа олгож, үүссэн сугалаанаас Парис хот руу хосоороо аялах эрхийн 5 ялагчийг тодруулж, шагналыг гардуулан өглөө. 2024-4-26
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ 850 хүний багтаамжтай уг театр нь 341 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдэх юм. 2024-4-23
Азийн аваргын эхний өдөр гурван алт, хоёр хүрэл медаль хүртлээ Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгт үргэлжилж байна. Тус тэмцээний эхний өдөр манай улсын найман тамирчин дэвжээнд гарч, таван медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 57 кг-д Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн 66 кг-д Б.Эрхэмбаяр нар алт, түүнчлэн эмэгтэйчүүдийн 52 кг-д Л.Сосорбарам, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Цогт-Очир нар хүрэл медаль хүртсэн байна. 2024-4-22