Билгийн

Доллар (USD)

2825.0

Улаанбаатар

+23°C
USD / 3589.0₮
CNY / 501.4₮
KRW / 2.68₮
SEK / 394.2₮
JPY / 25.39₮
RUB / 52.22₮
EUR / 4128.0₮
CHF / 4444.0₮
GBP / 4883.0₮
HKD / 459.9₮
CAD / 2628.0₮
AUD / 2380.0₮
SGD / 2825.0₮
NZD / 2194.0₮
TRY / 94.6₮
USD / 3589.0₮
CNY / 501.4₮
KRW / 2.68₮
SEK / 394.2₮
JPY / 25.39₮
RUB / 52.22₮
EUR / 4128.0₮
CHF / 4444.0₮
GBP / 4883.0₮
HKD / 459.9₮
CAD / 2628.0₮
AUD / 2380.0₮
SGD / 2825.0₮
NZD / 2194.0₮
TRY / 94.6₮
USD / 3589.0₮
CNY / 501.4₮
KRW / 2.68₮
SEK / 394.2₮
JPY / 25.39₮
RUB / 52.22₮
EUR / 4128.0₮
CHF / 4444.0₮
GBP / 4883.0₮
HKD / 459.9₮
CAD / 2628.0₮
AUD / 2380.0₮
SGD / 2825.0₮
NZD / 2194.0₮
TRY / 94.6₮
USD / 3589.0₮
CNY / 501.4₮
KRW / 2.68₮
SEK / 394.2₮
JPY / 25.39₮
RUB / 52.22₮
EUR / 4128.0₮
CHF / 4444.0₮
GBP / 4883.0₮
HKD / 459.9₮
CAD / 2628.0₮
AUD / 2380.0₮
SGD / 2825.0₮
NZD / 2194.0₮
TRY / 94.6₮
Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд 17 орны 350 гаруй тамирчин зодоглоно Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ Нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн хэлэлцүүлэг болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Голомт банкны “Internship 2k25” хөтөлбөрийн хүрээнд “Дижитал мэргэжилтэн” өдөрлөг болно Япон Улсын Хөдөө аж ахуйн сайд болчимгүй үгэндээ уучлал хүсэж, огцорчээ Д.Амарбаясгалан: Орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн гаргаж байгаа шийдвэрийг үр дүнтэй, бодитой болгох чиглэлд УИХ хамтарч ажиллах болно
Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд 17 орны 350 гаруй тамирчин зодоглоно Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ Нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн хэлэлцүүлэг болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Голомт банкны “Internship 2k25” хөтөлбөрийн хүрээнд “Дижитал мэргэжилтэн” өдөрлөг болно Япон Улсын Хөдөө аж ахуйн сайд болчимгүй үгэндээ уучлал хүсэж, огцорчээ Д.Амарбаясгалан: Орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн гаргаж байгаа шийдвэрийг үр дүнтэй, бодитой болгох чиглэлд УИХ хамтарч ажиллах болно
Давхиж яваа морь өөрийнхөө хэм хэмнэлийг мэддэггүй


Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь... хэмээн нэгэнтээ шүлэглэсэн найрагч бол Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн. Тэрээр “Би өөрийн хэдэн шүлэг  дундаас “Боржигины бор тал”-аа жаахан тоодог юм. Арай дөнгүүр болсон нь юм даа” хэмээн даруухан өнгөөр ярих дуртай ч үгийн өө андахгүй. Өчигдөр түүгээр үгийнхээ өөг тэмтрүүлж, хэдэн хором ярилцлаа. Гэхдээ ганцаараа биш л дээ. Монголын зохиолчдын эвлэлийн харьяа Монголын залуу зохиолчдын холбооны залуустай хамт. Тэд энэ жилээс ахмад зохиолчдоо хүндэтгэж, тэднээс үнэтэй сургамж сонсч байгаа билээ.
Өглөө 11 цагт биднийг очиход “Ямар олон хүн ирж байна даа. За хүүхдүүд минь ороод суу. Алив миний хүү суу. Битгий зогс” гээд л урайлгахан хүлээж авлаа. Түүний эхнэр н.Баасан эгч “Алив цай уулгүй үлдсэн хүн байна уу” хэмээн цай аягалан тараагаад, зэрлэг гахайн махаар дайллаа. Яг л уулзалгүй удсан өвөө эмээгийндээ очиж буй мэт санагдлаа.

Биднийг ороход тамхи нэрж суусан Бавуу ах “Өчигдөр /уржигдар/ миний бага хүүгийн эхнэр төрж, охинтой болсон. Өнөөдөр манайд ийм олон гийчин ирж байна. Шинэ гарсан ач охин минь олон гийчин дагуулж ирлээ гэж бэлгэшээж байна” хэмээсээр яриагаа эхлэв. “Он цаг бол маш хурдан өнгөрдөг. Тэр биднээр тоглож өнгөрдөг учраас үлдсэн жаахан хугацаандаа сургамж хэлэх биш, дурсамж хэлэх л үлдэж дээ” гэж дурсамжаасаа хуучилж бас залуу зохиолчдод сургаалиа хайрлав.

“1968 оноос “Утга зохиол” сонины зураач, сурвалжлагч, үлгэрийн танхимын ажилтан гээд л холбооноосоо салалгүй явсаар өдийг хүрлээ. Ахмад буурал зохиолчдынхоо хэзээ уйлах, хэзээ баярлах, хэзээ шараа тайлахыг хүртэл андахгүй. Их олон амьдралтай нь холбогдож явсан болохоор дурсамжийн ном бичнэ гэж боддог. За тэгээд миний яруу найргийн нас тийм амар байгаагүй. 1962 онд анхныхаа шүлгийг хэвлүүлээд 1982 он хүртэл номоо хэвлүүлж чадалгүй явсан. Гэхдээ тэр 20 жилийг би алмай, хэнэггүй, өөрөө өөрийгөө хэлмэгдүүлсэн жил гэж дурсдаг. Миний яруу найргийн залуу нас гайхуулаад юмгүй өнгөрсөн дөө.

Эцэг Бавуугийн хамт таван настайдаа

Тэр байтугай бүр сүүлд 1980-аад онд МЗЭ-д элссэн. 1982 онд анхны номоо гаргаад 1990 онд төрийн шагнал хүртэж байлаа. Гэхдээ миний ном хожимдож гарсан ч Монголын яруу найрагт ширүүн төврөгөөтэй орж ирсэн гэж хүмүүс ярьдаг. Давхиж яваа морь өөрийнхөө хэм хэмнэлийг мэддэггүй шүү дээ. Тийм ч учраас би өөрийгөө ямар хэм, хэмнэлтэй уран зохиолд орж ирснээ мэддэггүй. Миний хувьд уран зохиол хүндлэхээс  эхэлдэг гэж боддог. Миний сурсан мэдсэн зүйл бүрэн дуурайхаас л эхэлсэн. Багш маань надад ийм зүйл заасан даа гэхээсээ илүү багш маань ийм хүн байсан даа гэж бодсоор жаахан юм сурсан. Уран зохиолын буурлуудыг зүсээр нь харж, ярьж байсан болохоор би өөрийгөө азтай гэж боддог. Тэдний ярьдаг, хэлдэг зүйл бага ч гэсэн надад шингэсэн болохоор би өдий зэрэгтэй явна даа. Яруу найрагч болсон азнаас минь илүү, яруу найрагчидтай хамт байсан маань аз. Монголын уран зохиолын цэцэрлэг дотор ямар өнгийн цэцэг ургасан байна тэр бүгдийг л арчлах хэрэгтэй. Гэхдээ ахмад уран бүтээлчдээс залуучуудад үзүүлэх хүндлэл гэж байх ёстой. Би ч гэсэн тэрийг их хичээж явдаг. Залуу уран бүтээлчдээ их уншдаг. Хүний мөр миний шүлгэнд байх вий гэхээс насаараа айж явна даа. Залуу зохиолч гэдэг бол давтамж биш. Залуу гэдэг үгийн цаана шинэ гэдэг үг илүү их агуулгатай гэдгийг санах хэрэгтэй. Би ч энэ насандаа гайгүй л юм хийхсэн гэж насаараа бодож яваа хүн. Холын үлгэр байж байгаад явахсандаа гэж л боддог юм” хэмээн өөрийнхөө дотроос гарсан үг сургаалийг залууст хандаж хэлэхдээ “Би ч та нартаа юу хэлж захихав. Уламжлалын өмнө сөгдөж, ирээдүй өөд тэмүүлж яваарай л гэж захих байна” гэж үгээ дуусгаж ядан байлаа.

Гар, хөлийн шавь байхгүй

Өдөр бүр хоёр мөр тавихгүй л бол сэтгэл нь амардаггүй түүнд тархины 11 шавь бий. Гэхдээ гэрээр гарын шавь гэдэг үгийг ойлгодоггүй гэсэн. “Хүмүүс гар, хөлийн шавь л гэдэг юм. Хөлийн шавь гэхээрээ архиндаа явуулдаг, гарын шавь гэхээр согтохоороо түшдэг шавь юм уу бүү мэд” хэмээн биднийг хөгжөөв. Залуу зохиолчид түүнд өөрсдийн уран бүтээлийн дээжээс өргөн барьсан юм. Тэрээр “Миний гэрээр дүүрэн ном бий. Энэ номнуудаа бүгдийг нь уншихгүй бол авсандаа ороод ичих байх гэж боддог юм. Надаас үлдэх зүйл л энэ дээ. Надад бага хугацаа үлдсэн болохоор сүүлийн он жилүүдээ завгүй өнгөрөөж байгаа. Нэг бүжгэн жүжиг, бас нэг жүжгийн зохиол бичиж байна” гэлээ. Бавуу ахын гэрийн ханын шүүгээгээр дүүрэн ном, бас суинерүүдээр чимэглэжээ. Хайрцагтай ном ч их бий гэсэн.

Их найрагчийн хайрын шүлгийн эзэн

... Уул бууралтахад ухаарч хамт байлаа
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа
Хайр хайрын дуунд уярч хамт байлаа
Нас насны хөлд улирч хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа
Өлгий живх хоёр оёход инээж хамт байлаа
Үүл нарны ээлжинд үргэлж хамт байлаа
Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй...
Үнэхээр хайргүй байхын аргагүй даруухан, энгийн эмэгтэй бол их найрагчийн гэргий н.Баасан эгч. Бавуу ахад найман хүүхэд түрүүлж өгсөн түүнийг хайрлахаас  өөр яахав дээ. Амжилтыг түүртэлгүй “түүж” чаддаг эрсийн цаана түүнээс илүү хүчирхэг гэргий нар байдаг гэлцдэг. Тийм болохоор Төрийн соёрхолт эрхмийн цаана ямар эмэгтэй байгааг төвөггүй л мэдэж болохоор. Б.Лхагвасүрэн гуайн эхнэртээ зориулсан олон сайхан бүтээл өнөөдөр хайртай хосуудын дурлалын “гэрч” болж он цагийн уртад түүртэлгүй дуу болон эгшиглэсээр л байна. Хорвоогийн хамгийн сайхан үгсийг түүчээлэн бичсэн “Чи бидэн хоёр”, “Чамайг тойрон эргэлдэнэ”, “Чамаараа би зөндөө гоёсон”, “Чамдаа би хайргүй байхын аргагүй” гээд л энд олныг нэрлэж болох.

Залуу зохиолчид номоо гардуулахдаа, “Бидний бичсэн уран бүтээлийн дээжийг таньдаа өргөн барьж байна. Заримынх ном зарагдаад дуусчихсан болохоор олддоггүй” хэмээн номынхоо дээжийг өргөн барихад “Зарагдаагүй номоо надад өгч байгаа юм уу” гээд л үгийн өө эрэв. Харин залуус балмагдахад эхнэр нь эгч аяархан инээгээд, “Ингээд л юм ярьж болдоггүй хүн шүү” гэлээ. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг анддаггүй гэсэн үг бий. Хосууд олон жил ханилахаараа нэгэндээ уусдаг гэдэг дээ. Баасан эгч Бавуу ахын үгэн дээр өөнтөглөдөг занг хэзээнээсээ л мэднэ. Тийм ч учраас аяархан инээнэ...


Л.Саранхөхөө “Тал эх”

Түүний хамгийн үнэт эрдэнэ

Уржигдар хүлээж авсан шинэ хүнтэй нийлээд Бавуу ахын ач, зээ 15 болж байна. Тэрээр хүүхдүүдээ их эрхлүүлнэ. Бас өөрөө ч эрхлэнэ.
“Аав минь эрээгүй, хүдэр хадар талдаа. Надтай адил нялцгай хүн байгаагүй. Өвчинг бага тоодог хэнхэг хүн байсан юм. Ээжийг оршуулахдаа шарил дээр нь харин их өөр үг хэлсэн. Ихэнх хүн намтар уншдаг болохоор би тиймэрхүү үг хэлэх байх гэж бодсон. Гэтэл аав минь “Гадаа их дулаахан байна. Ах дүү нар чинь бүгд иржээ, хүү бид хоёр чинь энд байна” гээд хоолой нь зангираад цааш үг хэлж чадаагүй. Ийм үг сонсоогүй надад их содон байлаа.

Эрчүүд их үнэгүй хүмүүс юм уу даа. Аав надад ухаантай хүн тулдаа эрхлээгүй, хааяа хүсдэг байсан ч байж магадгүй. Гэлээ ч эрхэлж чадаагүй. Зөөлөн гутал ч нэхээгүй, ганц хүүгийнхээ аяыг дагаад л явсан. Тэвчээртэй хүн дээ. Харин би тэгэхгүй ээ, энэ хэдэн хүүхэддээ эрхэлж, тунирхаж, айлгаж байж үхье гэж боддог юм. Энэ нь хүүхдүүдээ үлдэхэд нь гомдлыг нь бага байлгах гэсэн юм. Би аавыгаа өөд болсны дараа нь тэгэх минь яалаа ингэх минь яалаа гэж их бодсон. Нэгэн бодлын өөрийгөө их ялласан” хэмээн дурьдатгалдаа бичиж байсан түүнд таван настайдаа аавтайгаа авахуулсан зураг нь хамгийн үнэт эрдэнэ.

Би бол бодож зурдаг

“Үлдсэн жаахан хугацаандаа зургаа зурна аа. Би чинь их бодож байж зурдаг хүн байгаа юм. Харин миний хүүхдүүд харснаа зураад байгаа юм даа” гэж ирээд л зургаа ярилаа. Түүнийг анх уран зохиолд хөл тавьж байхад, дүрслэл ихтэй гэж шүүмжилдэг байжээ. Арга ч үгүй биз дээ. Толгойдоо дүрсэлснээ нэгд нэгэнгүй буулгадаг байсан учраас гэрийн ханыг нь түүний хүү Б.Саранхөхөөгийн зурсан зургууд чимэглэнэ. “Тал эх” хэмээх зурагтаа аавынхаа төрсөн нутаг Зоргол хайрхан уулыг дүрсэлжээ. Гэхдээ тэр энэ зургаа ижийнхээ өвөр дээр суугаад зурсан тухай өнөөдөр аав нь дурсаж сууна. Б.Саранхөхөө ижийгээ төсөөлөн зурсан нь энэ. Харин Бавуу ах ижийнхээ тухай “Ижий их уяхан. Дандаа нууж уйлна. Далд нулимстай хүн байж. Хүн ер нь ухааныг эцэг, эхээсээ авдаг бол би ижийгээсээ л авсан.

Хэрвээ надад ухаан гэж байдаг бол тэр ижийнх. Бусдаараа би ижийгээ дууриагаагүй юм билээ. Гадаад төрх, царай зүс, ярих нь хүртэл яг аав гэдэг юм, манай нутгийнхан. Намайг долдугаар ангид байхад нэг зун ээж пөг пөг гээд тэрүүхэндээ инээгээд байх юм. Яасан гэсэн чинь “Агваандорж овоон дээр гараад гутлаа тайлж ороолтоо сэврээх гэсэн чинь үнэрт нь морь нь үргээд явгалчихаж. Тэгээд явган ирж явна” гэнэ.

Тэр хүн манай тэндээ л шивэртэйгээрээ алдартай хүн байсан юм. Тэгээд ижий надад “Миний хүү ч шивэргүй л дээ. Гэхдээ хөлөө сайн угааж байгаарай. Эр хүн чинь эмэгтэй хүний өвөрт хөлөөрөө эхэлж ордог юм шүү дээ” гэж билээ. Ижийгээс минь үлдсэн нэг шилэн ээмэг одоо надад бий. Ганц нэг сам шүүр ч бий. Яагаад ч юм миний ижий насаараа алт зүүгээгүй. Өөрөө сонирхдоггүй байсан юм уу, бүү мэд. Сайхан дээлнүүд байсан. Өнгөрөхөд нь дүү нарт нь өгчихсөн. Хоёр эмэгтэй дүү нь ижийтэй хэчнээн адилхан гээч” хэмээн дурсч байсныг нь түүний хүүгийн зурсан “Тал эх” зургийг хараад саналаа.

Дүрсгүй бол тамхи нэг асаагаадхая

“Телевизээр тамхи татахгүй байх тухай хууль гуравдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэх юм гэсэн. Дүрс аваагүй биз. Тэгвэл нэг тамхиа асаагаадахъя. Гэхдээ би 1960-аад онд ч телевизээр тамхи татаж л байсан. Саяхан хүртэл татсан” гээд л нэг тамхи асаангаа бодолгошров. “Тамхи юм бодоход их нэмэртэй юм. Сэтгэлийн завсарлага юм даа. Ганц янжуур асаагаад, бодоод суухад хүний нэг насны амьдрал багтдаг юм шүү дээ. Хүний амьдрал богинохон шүү дээ. Тамхи бол миний хувьд их ойрын хэрэглээ. Архи, тамхины эсрэг нийтээрээ тэмцэж байгаа энэ үед миний үг болохгүй, муу үг байх л даа. Гэхдээ би тамхинаасаа гарч чадахгүй байх. Миний өвөг эцэг “Эр хүн хэрэглэж байгаа юм аа хэрэглэж байгаад л дуусдаг юм” гэж хэлдэг байсансан. Би тамхинаасаа урвахгүй. Гэхдээ энэ минь “Хүүхдүүд минь та нар над шиг тамхи татаад бай” гэсэн үг биш шүү” хэмээн бас өөрийгөө зөвтгөөд авна билээ.
Гарахад эхнэр нь биднийг үдэж өгөөд л, бидний очсон нөхдийн зарим нь Бавуу ахаас “Таньтай нэг уулзах хэрэг байна утсаар ярьж байгаад ирье дээ” гэхэд “Тэг ээ миний хүү, дэгдээд л ир” гэх нь ёстой сайхан дотно санагдсан сан. Ярих бүрийг нь сонсоод л суугаад баймаар...

0 Сэтгэгдэл
babuu ah ch geh shig lhagvasuren guain ovgoor n duudaad bgaamuudaa
yagaad tuunii huu B.Saranhuhuu gej bgaan be L .Saranhuhuu bizdee,esul duu ni yumuu
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан