Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Чингис хаан чинь хамгийн ногоон үзлийг дэмжигч гэнэ
Шинжлэх ухааны судалгааны ажлыг дэмжих Карнегийн хүрээлэнгийнхэн цуст алуурчдыг өөрөөр харж, ухаандаа хэн нь хүрээлэн байгаа орчныг хамгаалахад илүү хувь нэмэр оруулсныг тооцож үзжээ. Гэтэл Монголын эзэнт гүрний их хаан Чингис ногоон үзлийг хамгийн их түгээгч болж тэргүүн байр эзэлсэн байна. Учир нь тэр асар их газар нутгийг хүмүүсээс чөлөөлж, дээр нь үйл ажиллагаа явуулахгүй болгосноор дахин сэргэж ногоо урган, ойгоор бүрхэгдсэн  гэнэ. Судалгаагаар монголын их хаан XIII-XIY  зуунд өөрийн эзэнт гүрнээ байгуулах явцад манай гаригийн агаар мандалд  700 тонн нүүрс хүчлийн хий ялгарах  аюулыг зайлуулжээ.
Байгаль хамгаалагч зарим хүн түүний энэ аргыг хүлээн зөвшөөрч дэмждэггүй ч   ерөнхийдөө л дэлхий дээр хамгийн анх удаа байгалийг уур амьсгалын өөрчлөлтөөс  зохиомол аргаар тэгэхдээ хамгийн амжилттай хамгаалсан нь энэ гэдгийг харин хүлээн зөвшөөрдөг байна. “Үнэн хэрэгтээ хүмүүс хүрээлэн байгаа орчиндоо мянган жилийн өмнөөс нөлөөлж энэ нь дэлхийн ургамлын бүрхэвчид, ойн нөхөн үржихэд өөрчлөлт оруулж эхэлсэн юм” гэж судлаачдын хэлснийг Mongabay.com сайтад бичжээ. Энд бас “Монголын эзэнт гүрний үед 700 тонн буюу нэг жил нефть бүтээгдэхүүн ашиглахад ялгарах хэмжээний нүүрс төрөгчийг агаар мандалд тархахаас  сэргийлж чадсан юм” гэсэн байна.
Карнегийн хүрээлэнгийн судалгааны явцад хүн төрөлхтний түүхэнд тохиосон үйл явдлууд, тухайлбал хүн зон бөөнөөрөө үхэж байсан үед  нүүрс хүчлийн хийн ялгарах хэмжээ ямар ямар байсныг бас тооцжээ. Европт дэлгэрсэн “Хар үхэл” нэртэй тахлын дэгдэлт, Хятадад Мин улсын мөхөл, Өмнөд болон Умард Америкийн иргэний дайн гээд. Энэ бүхэн хүн төрөлхтний түүхнээ хар хуудас болж хэдэн арван сая хүн үхэж байсан нь ямар нэг хэмжээгээр ой нөхөн сэргэх боломж олгож байсан гэдэг. Гэхдээ л Монголчуудын дэлхийн бөмбөрцгийн 22 хувийг эзэлсэн 150 орчим жилийн хугацаанд Чингис хааны “ачаар” бүхэл бүтэн хот, тосгон газрын хөрснөөс арчигдаж агаар мандалд нүүрстөрөгч ялгаруулахаа больж байсан хэмжээг давж гарахгүй байгаа гэнэ.  
“Европын “Хар Үхэл”, Мин улсын мөхөл зэрэг нь ой нөхөн сэргэхэд Чингис хааны байлдан дагууллын үе шиг нөлөөлж чадаагүй юм. Тэгэхээр Чингис хаан “Булаан эзлэгч”-ийнхээ зэрэгцээ, “Ногоон үзлийг дэмжигч” болж байна хэмээн доктор Понгратц хэлжээ.

Ц.ХАС

0 Сэтгэгдэл
Мальтусын онол гэдэг дээ, үүнийг чинь
haha, tegeed, baigaliig tseverlehiin tuld hun amitnaa alaad ustgaad baihiig demjsen hargis philosophy deer suurilsan sudalgaa baina sh dee, gants ter talaas ni harval?!
Хамгийн их уншсан