Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“САЙНШАНД” аж үйлдвэрийн цогцолборт шаардагдах усны нөөцийн судалгаа хийгдэж эхлэв
“Сайншанд” дахь аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах ажил эрчимтэй явагдаж байна. Энэ ажлын хүрээнд энэ онд хэд хэдэн ажил гүйцэтгүүлэхээр тендер зарлаад байгаа билээ. Төслийн ерөнхий зөвлөх, хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад дэлхийд танигдсан туршлагатай хуулийн болон ерөнхий зөвлөхүүд оролцож байгаа бөгөөд тендерийн явц гэрээ байгуулах шатанд явж байна.
Зөвлөх үйлчилгээнээс гадна цогцолборт байгуулагдах цахилгааны дэд станцын техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, бүс нутгийн хооронд ус дамжуулах боломжийн судалгаа, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил явагдаж байна. Мөн цогцолборын нутаг дэвсгэрт инженер геологийн судалгаа хийгдэх бөгөөд “Сайншанд” хотын хөрсийг ЗХУ-ын эрдэмтэдтэй хамтран монголын эрдэмтэд нэлээдгүй судалсан бөгөөд энэ удаагийн судалгааны дүнд хөрсний норм нормативыг тогтоох юм байна.
Дорноговь аймгийн төв болон хэд хэдэн сумын нутаг дамжин хийгдэх байгаль орчинд нөлөөлөх нийгэм эдийн засгийн нөлөөллийн үнэлгээг 4 улирал дамжин хийх ажлын гүйцэтгэгчийг “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн хүрээнд сонгон шалгаруулахаар хураангуй жагсаалтыг гаргаад байна.
Цогцолборт байгуулагдах үйлдвэрүүдийн усан нөөцийн судалгааг хийж гүйцэтгэхээр “Тунгалаг-Ус” болон бусад 5 компанийн нэгдэл шалгарсан бөгөөд энэ оны 7 дугаар сарын 13-ны өдрөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдан Дорноговь аймгийн Бор хөөвөр, Сайн усны говь, Долоодын говь зэрэг газруудад усны нарийвчилсан хайгуулын судалгааг эхлүүлээд байна. 1980-1988 онуудад дээрх газруудад Монголын усны мэргэжилтнүүд ЗХУ-ын эрдэмтэдтэй хамтран нэлээдгүй хайгуулын судалгаа хийгдсэн бөгөөд энэ удаа нарийвчилсан усны нөөц тогтоох ажил хийгдэх юм.
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн хөрөнгө оруулалтын судалгааг үндэсний аж ахуйн нэгжүүдээс авч нэгтгэн дүгнэлт гарган дараагийн шатны ажлуудыг эхлүүлээд байна.

0 Сэтгэгдэл
jak
zow gamtai ard tvmend hvrteeltei heregleeseedee minii nutag bayn shvv,,,,,odoo nogoo heden darga nariin nvd olontood ulaanaar ergeldeed baij baigaa baihdaa uuchilaarai darga naraa vneniig chin helsend kkkk
2013.09.25