Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС ХОЁР ЧИГЛЭЛД ЗАМ ХААЛАА
Нийслэлд хаа сайгүй өрнөж буй бүтээн байгуулалтаас хамгийн эрчимтэй нь зам засварын ажил юм. Ялангуяа богино хугацаанд дуусч, бодит үр дүнгээ мэдрүүлдэгээрээ замын шинэчлэл онцгойд тооцогдоно. Хэдийгээр зам хаах үед жолооч, зорчигчдыг бухимдуулдаг ч засварын дараагаар түгжрэлгүй, бухимдалгүй амьдарна гэдгийг олон нийт ойлгон хүлээн авч байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Баянзүрх дүүргийн Сансарын туннель руу өгссөн 0.9 км авто замыг хаагаад байна. Зүүн дөрвөн замаас эхлэлтэй замыг хааж засвар шинэчлэхэд гурав хоног хангалттай хэмээн гүйцэтгэгч Улаанбаатар зам засвар арчлалт компани үзжээ. Өчигдөр орой 22 цагаас эхлэн хаасан замын хөдөлгөөнийг нөгөөдөр буюу наймдугаар сарын 1-нд нээх юм. Харин Сансарын туннелиэс хойш аюулгүйн тойрог хүртэлх замыг наймдугаар сарын 5-ны өдөр хүртэл хааж засварлах юм байна.
Түүнчлэн “Гялс” төвийн уулзвараас зүүн чиглэлд Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байр хүртэлх нэг км авто замын урд урсгалыг гурван өдөр хаасан. Өнгө хучилт болон замын тэмдэглэгээний ажил гүйцэтгэхэд гурван өдөр шаардагдах аж. Тиймээс иргэд ирэх сарын 1-н хүртэл Сансарын аюулгүйн тойргийн арын зам болон Нарантуул худалдааны төвийн урд замыг сонгон зорчих боломжтой. Нарантуулаас Чулуун-Овоо хүртэлх хоёр км зам өнөөдөр бүрэн нээгдэж байгаа тул замын түгжрэл харьцангуй бага байх юм. Мөн өнөөдөр Хан-Уул дүүргийн XIX хорооллын арын замын хөдөлгөөнийг нээлээ. Бороо хур, цаг агаарын байдлаас шалтгаалж замын ажил нэг хоног хойшилж, өнөөдөр ашиглалтад орж буй нь энэ юм.
neg ajiliig 2 udaa hiihee bolimoor yumaa, ungursun jil 3 -4 sar hhadaa yanzlahgui yugaa hiij bsan yum be. bas hurimiin ordnii umnuh zamiig ene jiliin 6 sard haaj yanzalsan getel unuudur haagaad dahiad setleed gazar shoroonii ajil hiij bna yasan iluudee garsan mungu be
Нийслэлд хаа сайгүй өрнөж буй бүтээн байгуулалтаас хамгийн эрчимтэй нь зам засварын ажил юм. Ялангуяа богино хугацаанд дуусч, бодит үр дүнгээ мэдрүүлдэгээрээ замын шинэчлэл онцгойд тооцогдоно. Хэдийгээр зам хаах үед жолооч, зорчигчдыг бухимдуулдаг ч засварын дараагаар түгжрэлгүй, бухимдалгүй амьдарна гэдгийг олон нийт ойлгон хүлээн авч байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Баянзүрх дүүргийн Сансарын туннель руу өгссөн 0.9 км авто замыг хаагаад байна. Зүүн дөрвөн замаас эхлэлтэй замыг хааж засвар шинэчлэхэд гурав хоног хангалттай хэмээн гүйцэтгэгч Улаанбаатар зам засвар арчлалт компани үзжээ. Өчигдөр орой 22 цагаас эхлэн хаасан замын хөдөлгөөнийг нөгөөдөр буюу наймдугаар сарын 1-нд нээх юм. Харин Сансарын туннелиэс хойш аюулгүйн тойрог хүртэлх замыг наймдугаар сарын 5-ны өдөр хүртэл хааж засварлах юм байна. Түүнчлэн “Гялс” төвийн уулзвараас зүүн чиглэлд Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байр хүртэлх нэг км авто замын урд урсгалыг гурван өдөр хаасан. Өнгө хучилт болон замын тэмдэглэгээний ажил гүйцэтгэхэд гурван өдөр шаардагдах аж. Тиймээс иргэд ирэх сарын 1-н хүртэл Сансарын аюулгүйн тойргийн арын зам болон Нарантуул худалдааны төвийн урд замыг сонгон зорчих боломжтой. Нарантуулаас Чулуун-Овоо хүртэлх хоёр км зам өнөөдөр бүрэн нээгдэж байгаа тул замын түгжрэл харьцангуй бага байх юм. Мөн өнөөдөр Хан-Уул дүүргийн XIX хорооллын арын замын хөдөлгөөнийг нээлээ. Бороо хур, цаг агаарын байдлаас шалтгаалж замын ажил нэг хоног хойшилж, өнөөдөр ашиглалтад орж буй нь энэ юм.
0 Сэтгэгдэл
2013.07.30
























