“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
ДОХ-той эр өвчнөө 300 хүнд халдварлуулжээ
АНУ-ын Миссури мужид амьдардаг Дэвид Ли Мангум гэгч эрэгтэй 300 гаруй хүнд ДОХ/ХДХВ-ийн халдвар тараасан хэргээр баригдаад байна. Тэрээр 2003 оноос хойш ХДХВ-ийн халдвар тээж байгаа нэгэн боловч энэ тухайгаа сексийн хамтрагчиддаа огтхон ч хэлдэггүй байсан бөгөөд түүнтэй дотно харилцаанд орсон хүмүүс эхнээсээ энэ тухай мэдэж, шинжлүүлэхэд ХДХВ-ээр халдварласан нь тодорхой болжээ. Түүний эсрэг өмнө нь түүнтэй хамтран амьдарч байсан нэгэн эрэгтэй гомдол гаргасны дагуу шалгаж буй бөгөөд бусад хохирогчдын тухайд зарим нь халдвар авснаа ч мэдэхгүй яваа байх хэмээн албаныхан санаа зовж байна. Учир нь, Дэвид өөрийнхөө төрөлх хот болон өөр хот, газарт олон арван хүнтэй дотно харилцаанд орохдоо заримынх нь овог нэрийг ч бүтнээр нь мэдэж танилцаагүй учир хохирогчдыг бүгдийг нь олж, сэрэмжлүүлэхэд нэлээд цаг хугацаа орох бололтой. Мангум ДОХ тараасан хохирогчдоо бүгдийг нь цагаан арьстай, эрчүүд байсан хэмээн хэлж байгаа гэнэ. ХДХВ-гийн тээгч гэдгээ мэдсээр байж бусдад халдварлуулсан тохиолдолд Миссури мужид 15 жил хүртэл ялаар шийтгэдэг байна. Гэхдээ энэ тохиолдолд насаар нь хорих ял ч оноож магадгүй гэж үзэж байна.
г.о.м_о
***** *****

0 Сэтгэгдэл
БАДМАА
БОЛЬЁ ОО
2013.09.09
2013.09.09
2013.09.09