Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Н.Батбаяр: Хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгахгүй
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын даргад З.Энхболдод Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл өргөн барьж УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхийг хүслээ.   
Хуулийн төслүүдийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас тодруулга авсан юм.
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэ төсөл урьдынхаасаа юугаараа ялгаатай вэ. Манайд энэ төрлийн хууль мөрдөгдөж байгаа шүү дээ?
-Хөрөнгө оруулалтын чиглэлийн хоёр хуулиа нэгтгээд гадаад, дотоод гэж ялгахгүй нийт хөрөнгө оруулалтынхаа эрх зүйн орчныг сайжруулахыг л зорьж байгаа юм. Хуульд  нэгдүгээрт, бүртгэлийн асуудал, хоёрт, хөрөнгө оруулагчдад үзүүлэх таатай орчинг бүрдүүлж байна. Бүртгэлд гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөрөнгө оруулагчдаа тусгайлан бүртгэж байсан бол одоо гадаадын хөрөнгө оруулагчдаа үндсэнд нь хоёр хувааж байгаа. Гадаадын хувийн хэвшлийнх, гадаадын төрийн өмчийн оролцоотой компанийн хөрөнгө оруулалт гэж. Гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид нь улсын бүртгэлийн очоод  шууд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Яахав, 100 мянган долларын босго тавьсан байсан бол тэр нь хэвээр үлдсэн. Харин төрийн өмчийн оролцоотой компанийн хөрөнгө оруулалтын хувьд гэвэл зөвшөөрлийн тодорхой систем бий. Гадаадын төрийн өмчийн оролцоотой компани гэдэг нь тухайн компани дахь төрийн оролцоо 50+1 гэсэн хувьцаатайг хэмжинэ. Стратегийн салбар гэж ярьдаг байсан бол шинэ хуулийн төслөөр тэр нь байхгүй болно. Товчхондоо бүртгэлийн асуудлыг хялбаршуулна.
Нөгөө талаас татварын орчин. Хөрөнгө оруулалт нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд өгөөжтэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн байх юм бол ийм төслүүдэд 5-10 жилийн хугацаанд зарим татварын хөнгөлөлт эдэлнэ. Энэ хугацаанд хуульд өөрчлөлт орсон эсэхээс үл хамаарч татварын хөнгөлөлт хэвээрээ байна.

-Тухайлбал, ямар татварын хөнгөлөлт эдлэх вэ?
-Үндсэндээ дөрвөн төрлийн татварын хөнгөлөлт эдэлнэ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн татвар, нэмүү өртгийн албан татвар, ашигт малтмал ашигласаны нөөцийн татвар дээр л яригдана. Бусад татварт хамаарахгүй. Ингэснээр хөрөнгө оруулалт сайжирна.

-Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн онцлог юу вэ?  
-Өнгөрсөн хавар хөрөнгө оруулалтын сан байгуулахыг үндсэн нь шийдсэн. Ингэхдээ тусгайлсан хуулиар зохицуулна гэсэн. Үүний дагуу  уг хуулийн төслийг өргөн барьж байгаа юм. Иргэд маань мөнгөө урт, богино хугацаагаар хадгална гэвэл банк руу, зээл авахыг хүсвэл мөн банк руу л явдаг байлаа. Тэгвэл хөрөнгө оруулалтын санд мөнгөө байршуулах боломжтой болно. Түүнчлэн зээл авахдаа хөрөнгө оруулалтын сангаасаа зээл авна. Ингэснээр зээлийн хүү буурна, нөгөө талаас мөнгө өсгөх таатай боломж гарч ирж байна.

-Хөрөнгө оруулалтын санд төрийн оролцоо ямар байх юм бэ?
-Ерөнхийдөө хувийн хэвшилд тулгуурлаж явуулна. Хөрөнгө оруулалтын санд мөнгө өсгөж үржүүлэх нь тухайн хүний асуудал. Түүнээс төрөөс мөнгө өгөхгүй.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан