Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нисэхийн салбарынхан шинэчлэлээ тодорхойлно
Далайд гарцгүй манай орны хувьд хөгжлийн тулгуур хүчин зүйлийн нэг бол агаарын тээвэр юм. Гэвч манай улсын агаарын тээврийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө төдийлэн сайн биш хөгжлийн бодлого нь тодорхой бус байсан. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдснаар “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичгийг баталсан билээ. Энэ хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газраас “Салбарын шинэчлэл-2013” зөвлөлгөөн зохион байгуулах гэж буйгаа мэдээллээ.
Энэ удаагийн зөвлөлгөөнөөр иргэний нисэхийн салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулахаас гадна цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа талаар хэлэлцэх аж. Хэлэлцүүлэгт ЗТЯ болон энэ салбарт хүчин зүтгэж явсан үе үеийн төлөөлөл оролцох юм байна.
Өнөөдрийн байдлаар манайд дотоодын агаарын тээврийн 10 компани үйл ажиллагаа явуулж байна. Үүнд, “МИАТ” ТӨХК, Аэромонголиа, Изинис Эйрвэйз, МАК, Геосан, Хүннү Эйрлайнс, Блю скай, Тэнгэрийн улаач, Томас эйр А-Жет зэрэг компани багтаж байгаа бөгөөд манай улсад 50 агаарын хөлөг бүртгэлтэйгээс 33 нь нислэгт тэнцсэн гэнэ.
Иргэний нисэхийн салбарын нийт зорчигч тээвэрлэлт өмнөх оноос 23.1 хувиар, тээсэн ачаа 4.7 хувиар өссөн бол шуудан тээвэр 17.2 хувиар өсчээ. Харин олон улсын зорчигч тээвэр 1993 оноос хойш жилд дунджаар 11.4 хувиар өссөн аж. Түүнчлэн “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцын буудлаар нийт 82 мянга 627 нислэг 6354 удаагийн олон улсын буулт хөөрөлт үйлдэгдсэн бөгөөд дамжин өнгөрөлт 2011 онтой харьцуулахад зургаан хувиар, олон улсын хөөрөлт буулт 4.1 хувиар өссөн байна. Хоёр хөрш улсын хилийн дагуу агаарын 15 хаалга тогтоогдсон бөгөөд ес нь ОХУ-тай, зургаа нь БНХАУ-тай хиллэдэг.
Өнгөрсөн онд нийт нислэгийн тоо анх удаа 100 давж “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэгчдийн тоо 1.2 саяд хүрчээ. Гэвч одоогийн байдлаар манайд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай компани байхгүй. Энэ салбарыг дэлхийд өрсөлдөхүйц болгон хөгжүүлэхийн тулд төр бодлогоор дэмжих нь чухал гэдгийг албаныхан хэлдэг. Тухайлбал, Урд хөршийн “Air china” гэхэд 300 орчим онгоцтой. Төр нь бодлогоор дэмждэг маш том авиакомпани. Түүнчлэн Солонгос, Япон гээд энэ салбарт амжилттай ажиллаж байгаа орны жишгээс харж байхад төр нь бодлогоор дэмжиж байдаг юм билээ. Тиймээс иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхийн тулд юу хийх талаар дээрх зөвлөлгөөнөөр хэлэлцэх гэнэ.

0 Сэтгэгдэл