Билгийн

Доллар (USD)

2814.0

Улаанбаатар

+23°C
USD / 3589.0₮
CNY / 500.5₮
KRW / 2.71₮
SEK / 382.4₮
JPY / 25.23₮
RUB / 52.19₮
EUR / 4105.0₮
CHF / 4393.0₮
GBP / 4873.0₮
HKD / 459.2₮
CAD / 2621.0₮
AUD / 2355.0₮
SGD / 2814.0₮
NZD / 2176.0₮
TRY / 93.6₮
USD / 3589.0₮
CNY / 500.5₮
KRW / 2.71₮
SEK / 382.4₮
JPY / 25.23₮
RUB / 52.19₮
EUR / 4105.0₮
CHF / 4393.0₮
GBP / 4873.0₮
HKD / 459.2₮
CAD / 2621.0₮
AUD / 2355.0₮
SGD / 2814.0₮
NZD / 2176.0₮
TRY / 93.6₮
USD / 3589.0₮
CNY / 500.5₮
KRW / 2.71₮
SEK / 382.4₮
JPY / 25.23₮
RUB / 52.19₮
EUR / 4105.0₮
CHF / 4393.0₮
GBP / 4873.0₮
HKD / 459.2₮
CAD / 2621.0₮
AUD / 2355.0₮
SGD / 2814.0₮
NZD / 2176.0₮
TRY / 93.6₮
USD / 3589.0₮
CNY / 500.5₮
KRW / 2.71₮
SEK / 382.4₮
JPY / 25.23₮
RUB / 52.19₮
EUR / 4105.0₮
CHF / 4393.0₮
GBP / 4873.0₮
HKD / 459.2₮
CAD / 2621.0₮
AUD / 2355.0₮
SGD / 2814.0₮
NZD / 2176.0₮
TRY / 93.6₮
Говь-Алтай аймгийн ИТХ-ын дахин сонгууль нийслэлд...


Хоёр жилийн өмнөх орон нутгийн сонгууль маргаантай болсон хэмээн Говь-Алтай аймагт дахин ИТХ-ын сонгууль хийхээр болсон. Сонгуулийн санал хураалт энэ ням гарагт болно. ИТХ-ын 35 суудлаас 17-д нь дахин сонгууль зарлаад өрсөлдөж буй. АН, МАН, МАХН-аас нэр дэвшигчид өрсөлдөж байгаа учир нийслэлээс том баг томилогдон очоод байна. АН-аас гэхэд Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариар ахлуулсан нарийн бичгийн дарга нар нь ажиллаж байна. Харин МАН-аас Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд нарын нэлээд өргөн бүрэлдэхүүн томлогджээ. Тэгвэл нэр дэвшигчдийг бүртгээгүй учир 2012 оны орон нутгийн сонгуульд оролцож чадаагүй гэж шүүхэд гомдол гаргаж, түүний дагуу сонгууль дахиулж буй МАХН багагүй ач холбогдол өгчээ.

МАХН-аас УИХ-ын дэд дарга Л.Цог, Сангийн сайд Ч.Улаан, БОНХ-ийн дэд сайд Б.Тулга нар Говь-Алтайд ажиллаж байгаа аж. Говь-Алтай аймгийн ИТХ-ын 17 суудалд өрсөлдөж буйгаас 12 нь намын жагсаалтаар, үлдсэн нь тойрогт “хүч үзэж” байгаа юм. Энэ удаагийн дахин сонгуулийн нэг дуулианыг МАН-аас дэгдээв.

Уржигдар олон нийтийн сүлжээгээр Говь-Алтай айм­гийн дархан цаазтай газар нутгийн зарим хэсгийг тусгай хамгаалалтаас гаргаж, алтны ордуудыг ашиглах гэсэн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн албан бичиг хэмээн МАН-ынхан баримт дэлгэсэн. МАН-ын генсек Ж.Мөнхбат өчигдөр энэ талаар мэдээлэл хийсэн бол түүний араас ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг няцаалт хийв.


Ж.Мөнхбат: АН сонгуульд ялах гэж улайрч байгаа нь Говь-Алтайн хоёр ордтой холбоотой

ЗГХЭГ-ын дарга Ч.Сайхан­билэг өнгөрсөн оны есдүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярт говийн их болон бага дархан цаазат газрыг төрийн тусгай хамгаалалтаас гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас санаачлан боловс­руулж байгааг сануул­сан албан бичиг хүргүүлсэн. Албан бичигт “Талын мэлтэс”, “Хатан суудал” гэсэн алт, төмрийн нөөц бүхий газрыг дурдаж, Ч.Сайханбилэг хариу өгөхийг хүссэн байна.

Бичгийн хариуг Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр өнгөрсөн оны аравдугаар сарын 25-ны өдөр хүргүүлж. Тус аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах газруудыг тусгай хамгаалалтаас гаргах боломжгүй. Учир нь, тус газар нутгийг мэргэжлийн хүмүүсийн судалгаанд үндэслэн 1975 онд АИХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр дархан цаазтай газар болгосон. Энэ бүс нутаг нь мазаалай баавгай, хар  сүүлтэй зээр, хулан, цоохор ирвэс, шилүүс, аргал, янгир, цоохондой, сибир алаг даага, бозлог зурам гэх мэт олон төрлийн ховор амьтдын нутаг. Тийм учраас энэ газар нутгийг тусгай хамгаалалтаас гаргах боломжгүй  гэжээ.

Харин АН Говь-Алтай аймгийн засаг захиргаа, ИТХ-ыг авахаар удаа дараа хууль бус ажиллагаа явуулсан. Одоо дахин сонгуульд ялахаар улайран зүтгэж байгаа нь тэнд байгаа хоёр ордыг ашиглах, эсвэл хэн нэгэнд авч өгөх гэсэн санаархал. Тэд тус аймгийн Засаг даргаар өөрийн намын хүнийг томилж байгаад Го­вийн их дархан цаазтай газрын ашигт малтмалыг ашиг­лах гэж байна. Хуулиар дар­хан цаазтай газрыг тусгай хамгаалалтаас гаргах зөвшөөрлийг тухайн нутгийн Засаг дарга шийддэг. МАН-аас сонгогдсон Засаг дарга өөрсдийнх нь хүсэлтийг зөв­шөөрөөгүй учир өөрийн на­мын хүнийг оронд нь томилж тус газрын баял­гийг ашиг­­­лаж, тусгай хамгаа­лалттай газрыг сүйтгэх гэж байна.
Хэрвээ энэ мэт хууль бус үйл ажиллагаагаа цаа­шид үргэлжлүүлсээр байвал Ерөн­хий сайд Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нарт хариуцлага тооцох асуудлыг хөндөнө.


Ч.Сайханбилэг: Ямар ч шийдвэр гараагүй асуудлыг сонгуулийн үеэр улс төржүүлж байна

Бодит байдалд хэзээ болсон бэ гэдэг цаг хугацааны хувьд авч үзэх ёстой. Энэ бол 2013 оны есдүгээр сарын үйл явдал. Тэр үед УИХ-ын намрын чуулган нээгдэхээс өмнө ам.долларын хэлбэлзлээс шалт­гаалж бид тодорхой хэм­­­жээний арга хэмжээ ава­хаар ээлжит бус чуулган ху­рал­­дуулсан. Энэ хүрээнд за­рим орд газрыг ашиглаж бо­лох уу, үгүй юү, улсын тус­гай хэрэгцээт газартай яаж харьцагдаж байна гэдэг асууд­лаар тодруулга авах үүднээс гурав аймагт санал ава­хаар албан бичиг явуулсан. Асуудлыг бүгдийг нь судлаад шаардлагагүй юм байна гээд Говь-Алтай аймгаас ч мөн ха­риу ирсэн. Нөгөө хоёр аймгаас нь хариу ирээгүй.

Гэхдээ бид шийдвэрлэх хэрэгцээгүй юм гэж үзсэн. Засгийн газрын гал тогоонд явагддаг өдөр тутмын үйл ажиллагааны нэг. Энэ асуудлыг Засгийн газар дангаараа шийддэг асуудал биш. Засгийн газар холбогдох бүх яамдын саналыг аваад аймаг орон нутаг нь хэрвээ дэмжих юм бол УИХ-д өр­гөн мэдүүлдэг. Тухайн үед яриг­даж байгаад больсон, цаа­шид үргэлжлэн судлах шаард­­лагагүй, хэрэгжих бо­ломжгүй гэж үзээд Засгийн газарт, УИХ-д өргөн бариагүй асуудлыг өнөөдөр ингэж улс төрийн зорилгоор Говь-Алтай аймагт болж байгаа сонгуульд ашиглах нь гэдэг бүтэхгүй, хий хоосон популизм. Улс төрийн сонгуулийн сурталчилгааны хэлбэ­рийн ажил л энд явагдаад байна.

Ер нь, Говь-Алтай аймагт асуу­дал байгаа юу гэвэл бий. Өнөөдөр /өчигдөр/ өг­лөө авсан мэдээллээ “Их го­вийн дархан цаазтай газрыг хамгаалъя”, “Говь-Алтай айм­гаа аваръя” гэдэг хөдөлгөөн бай­гуулах тухай яригдаж байна гэсэн. Байхгүй асуудлаар хөдөлгөөн байгуулах шаард­­лагагүй. Харин Говь-Алтай аймагт хэчнээн хүн ажил­тай болж байна, хэчнээн төсөл хэрэгжив, гэмт хэргийн зөрчил ямар байна гэдэг үзүүлэлтүүдэд анхаарч ажиллах хэрэгтэй. 24 жил завсарлагагүй нэг нам тус аймагт засгийн эрх барьж байгаа. Говь-Алтай аймгаа аврах, ард түмний амьдралыг сайжруулах хөдөлгөөн өрнүү­лэх шаардлагатай. Нөгөө талд улс төржөөд байгаа учраас би энд жижигхэн улс төржөөд хэлмээр байна. Ямар ч шийдвэр гараагүй асуудлыг сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд улс төржүүлэх хэрэггүй.

0 Сэтгэгдэл
bitgii ***** gazar shoroogoo uhuulah ni ldee teneg ardchilsan namiin buunii nohoi
ИРГЭД НЬ НУТАГ ОРНОО МЭДДЭГ БОЛСОН ЭНЭ ЦАГТ ХЭН НЭГЭН НЬ ОЧООД АЛТАЙД ГАЗАР УХАХ ЮМ ГЭНЭЭ. ЯГ ХАРАГДААЧ.АЛТАЙХНЫГ ДЭНДҮҮ ДОРОМЖЛОХ ЮМАА. АРГА ЯДСАН УЛС ТӨР.
ИРГЭД НЬ НУТАГ ОРНОО МЭДДЭГ БОЛСОН ЭНЭ ЦАГТ ХЭН НЭГЭН НЬ ОЧООД АЛТАЙД ГАЗАР УХАХ ЮМ ГЭНЭЭ. ЯГ ХАРАГДААЧ.АЛТАЙХНЫГ ДЭНДҮҮ ДОРОМЖЛОХ ЮМАА. АРГА ЯДСАН УЛС ТӨР.
ИРГЭД НЬ НУТАГ ОРНОО МЭДДЭГ БОЛСОН ЭНЭ ЦАГТ ХЭН НЭГЭН НЬ ОЧООД АЛТАЙД ГАЗАР УХАХ ЮМ ГЭНЭЭ. ЯГ ХАРАГДААЧ.АЛТАЙХНЫГ ДЭНДҮҮ ДОРОМЖЛОХ ЮМАА. АРГА ЯДСАН УЛС ТӨР.
Газар нутгийг минь битгий зарж идэх гээд бай Сайханбилэгээ!!
Газар нутгийг минь битгий зарж идэх гээд бай Сайханбилэгээ!!
Газар нутгийг минь битгий зарж идэх гээд бай Сайханбилэгээ!!
Газар нутгийг минь битгий зарж идэх гээд бай Сайханбилэгээ!!
Энэ МАН-д элсэхээр юмыг үргэлж ингэж хараар бодож, яаж хорлоё доо, энэ улс орон битгий хөгжөөсэй гэж бодддог болчихдог юм байх даа. Ёстой намын батлах нь ийм л хортой хөнөөлтэй эд зүйл байдаг юм байх даа. Ямар бузартай юм бэ. Ядруухан ч гэсэн толгой холбоод шүлэг тэрлэдпэг залуу ийм саа өвчтэй болчих гэж дээ......Яана даа хөөрхий лай ланчиг нь өөр дээр нь л буугаасай билээ.
bitgii ***** gazar shoroogoo uhuulah ni ldee teneg ardchilsan namiin buunii nohoi
SAIHANBILEG BUTEHGUI EE. AN-d gai bolno.Er gai bolchihson baina he
Олон сая төгрөгний зарлагын хариуцлага хүлээх хүн байна уу.
Нэг уянгын халилтай МАНгар нь үлгэр зохионо түүнд нэг хэсэг МАНгарууд үнэмшин халаглан орилж чарлана ээ чааваас энэ МАНгарууд
Нэг уянгын халилтай МАНгар нь үлгэр зохионо түүнд нэг хэсэг МАНгарууд үнэмшин халаглан орилж чарлана ээ чааваас энэ МАНгарууд
МАН ямар нэр хүндтэй дарга нараараа удирдуулсан бэ гэдэг нь энэ сонгуулийн үр дүнгээр харагдана. Ер нь нэг намыг хасч буруу шийдвэр гаргасан сонгуулийн аймгийн хороо зардалыг төлөх хэрэгтэй. 100 сая төгрөгийг ард иргэдийн халаасанаас авдаг буруу. Хариуцлага хаана байна.
Ч.Сайханбилэг гэж "хуулийгаа" ,"бодлогийгоо" гэж эфирт хэлээ хазан тэнэгтэж байдаг дурак Уул нь жинхэнэ Монголчууд ХУУЛИА , БОДЛОГОО гэж ярьдаг биз дээ
Ан-ын удирдлага Сайханбилэг билүү,сайрхуу билэг билүү түүгээрээ хаалт хийгээд газар нутгий нь тонож идэх гээд нойр нь хүрэхгүй зовж байна.Идээд,идээд гэдэс нь дүүрдэггүй,сэтгэл нь цададгүй,яг л мангас шиг болжээ.Энэ сонгуулиар Говь-Алтайнхан нутгаа хамгаалахуу,нударган хулуулагчдад алдах уу гэдэг нь харагдана даа.
AN iiml gai tarindaa
Говь Алтайн орон нутгийн дахин сонгуулийг МАН улс төржүүлснээс болоод нөгөө дархан цаатай газар нь алтны нинжа нараар дүүрэх нь дээ. Нинжа нар арчаад л гарах байх даа.
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан