Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
МТА:Тээврийн хэрэгслийн албан татвараа зургаадугаар сарын 1-нээс өмнө төлөөрэй
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Өнөөдрөөс нээгдэж байгаа авто замууд
Хавдрын тусламж үйлчилгээний 45 хувийг ХСҮТ дангаараа үзүүлдэг
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Б.УЯНГА “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙД АЖИЛЛАВ
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна
Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ
Манай гаригийн хамгийн хүйтэн 10 газарт Монгол орж байна
Манайд өвлийн хамгийн их хүйтэрдэг газар гэж Завханы Тосонцэнгэлийг хэлдэг Тэгвэл дэлхийд хамгийн хүйтэн газар хаана хаана байдаг юм бол. Манайтай харьцуулбал ямар байдаг бол. Юутай ч өнөөдөртөө хамгийн хүйтэн гэдэг 10 газар энэ байна.
1. Антарктика
Ертөнцийн энэ туйл мэдээж хамгийн хүйтэн газрыг тэргүүлэх биз. Мөсөн тивийн зүүн хэсэгт 2010 онд цельсийн -93,2 градус бүртгэгдсэн байдаг. Дэлхийн цаг уурын байгууллага 1983 онд энд -89.2 градус бүртгэж албахн ёсоор дээд амжилт гэж бүртгэж байсан юм шүү дээ. Антрактид бол манай гаригийн хамгийн их салхитай газар. Мөсний зузаан нь зарим газраа гурван км ч хүрнэ.
2. Орос
Оросын Сибирь бол бас л манай гарагийн хүйтэн газруудын тоонд зүй ёсоор орно. Энд 1926 оны нэгдүгээр сард цельсийн -71,2 градус хүрснийг тэмдэглэж үлдээсэн байдаг.
3. Канад
Канадын хойд нутгийн зарим газарт жил бүрийн өвөл -34,4 градус бол хэвийн үзэгдэл. 1947 онд Юконы нутаг дахь Снэг тосгонд хамгийн хүйтэн болсныг бүртгэсэн байдаг.
4. Финлянд
Финлянд бол бас л хүйтэн газар. Энд нэгдүгээр сарын дундаж температур нь -10 градус. Их хүйтнээс болоод Google сүүлийн жилүүдэд нэлээд серверээ алдсан.
5. Монгол
Монголд өвлийн шөнө -40 градус болно. 2010 онд бүр ч илүү хатуу өвөл болсноос олон тооны мал үхсэн.
6. Гренланд
Уг нь Гренландад хүмүүс 6500 жилийн өмнөөс амьдарч ирсэн ч 1100 оны үеэс эрс хүйтэрч тэндээс нүүхэд хүрсэн гэнэ. Эндэхийн жилийн дундаж температур нь +10 градусаас хэтрэхгүй.
7. Исланд
Исландын нийслэл Рейкьявик далайн эрэг дээр байрладаг болохоор өвөлдөө хүйтэн, жилийн туршид үүлэрхэг байдаг газар.
8. АНУ
Америкийн Аляскт хамгийн хүйтэн нь -62,2 градус тэмдэглэгдсэн байдаг. Эх газартаа бол Монтан мужийн Льюис-энд-Кларк тойрог.
9. Казахстан
Казахстаны Аркалык хотод бол найм, тавдугаар сард ч цас орж байдаг нэгдүгээр сарын дундаж температур нь -20 байдаг газар. Заримдаа бүр -40 ч хүрнэ.
10. Норвеги
Нэгдүгээр сард бол энд уг нь -3,3-1,1 градустай л байдаг газар. Гэтэл 1999 оны нэгдүгээр сард -56 градус хүрсэн.

0 Сэтгэгдэл
lol
mongoliin maani yun muuxai zurgtai tawitsiin be aalznuud chn
2014.02.13