Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн хурднаар өөх шатаах 17 арга


1.Ногоон цай уу

Өнөө үед ногоон цайны ашиг тусын тухай өдий төдий судалгаа гарч. Эдгээр судалгаагаар хорт хавдрын эсрэг хүртэл идэвхтэй тэмцэх ид шидтэй гэдгийг тогтоож. Харин турахад ямар ашиг тустай болохыг тайлбарлавал өдөрт гурван удаа ногоон цай уудаг хүмүүсийн бодисын солилцоо дөрвөн хувиар нэмэгддэг болохыг мөн л судалгаагаар тогтоожээ. Энэ нь та зөвхөн ногоон цай ууснаар өдөрт 60 калори шатаах боломжтой гэсэн үг. Ногоон цайн дахь катечин хэмэээх бодис бодисын солилцоог идэвхжүүлэгч тархины норепинефриний ялгаруулалтыг нэмэгдүүлдэг аж.

2. Төмөр шах

Үнэндээ янз бүрийн аэробик, фитнес хөтөлбөрөөс төмөр шахах буюу хүндийг өргөлтийн дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нь калорийг илүү хурдан шатаадаг болохыг энэ талын мэргэжилтнүүд хэлж байна. Бодигийн иймэрхүү дасгалууд нь таныг аль хэдийнэ дасгалаа хийж дуусаад хоёр цаг өнгөрсөн хойно ч бодисын солилцоог идэвхжүүлсэн хэвээр байдаг гэнэ. Жишээлбэл, сууж босох, шатаар өгсч буух, турникэн дээр суниах, гэдэсний таталт зэрэг энгийн дасгалыг өдөрт 10-аар хийгээд байхад л үр дүнгээ өгнө.

3.Төмөр ид

Тийм ээ, төмөр шахахаас гадна төмөр идэх ч хэрэгтэй. Хүний биед төмөр мэтийн эрдэс бодис дутагдсанаар эсэд хангалттай хэмжээний хүчилтөрөгч хүрч очихоо болж, улмаар бодисын солилцоог ч удаашруулдаг.  Төмөр нь малын мах болон тахианы маханд төрөл бүрийн арвай буудайнд агуулагддаг.

4. Ус уу

Энэ зөвлөгөөг сүүлийн үед фитнессийн мэргэжилтнүүдээс эхлээд эмч докторууд бүгд өгдөг болжээ. Тодорхой хугацааны дотор уулсан хоёр аяга ус нь бодисын солилцоог 17 хувь хүртэл нэмэгдүүлдэг учир хэрэв та өдөрт уудаг усны хэвийн хэмжээг 1,5 литрээр нэмэхэд л жилдээ 17400 калори шатаахаар байгаа юм.

5. Бамбай булчирхайгаа шалгуул

Таны бодисын солилцоо нэг л удаашралтай, хэвийн бус санагдаж байна уу. Турах гэж хичээсэн ч жин хаяж өгөхгүй байна уу. Тэгвэл бамбай булчирхай эрүүл эсэхийг шалгуулах хэрэгтэй. Хэрвээ түүнд асуудал байвал эмчлүүл. Үүний дараа жин хаяхад илүү амархан болно.

6.Согтууруулах ундаанаас зайлсхий

Идсэн хоолоо шууд гэдэсний харвин болгож хувиргахгүйн тулд араас нь дарс, шар айраг биш харин ус уух хэрэгтэй. Аливаа согтууруулах ундаа нь  төв мэдрэлийн системийг хямрааж, улмаас бодисын солилцоог удаашруулдаг. Үүний улмаас өмнө нь идсэн хоол тань шууд өөх болон биед хуримтлагддаг байна.

7.Дасгалаа хурдтай хий

Та өдөрт 30 минут алхчихдаг. Энэ нь таны хувьд хөөрхөн хөдөлгөөн болж, турахад тустай гэж бодож байна уу. Мэдээж хөдөлгөөн хийж байгаа нь сайн хэрэг ч үүнд бас хурд хэрэгтэй. Гэхдээ 30 минут гүйх юмуу хурдан алх гэж байгаа юм биш. 30 минут алхахдаа таван минут  тутамд нь нэг минут юмууж 30 секунд хурдтай шогших хөдөлгөөн хийж болно шүү дээ. Гүйлтийн зам дээр ч гэсэн гүйхдээ таван минут тутамд 30 секунд маш хурдтай гүйх юм бол калори илүү их шатаана. 

8.Цагаан идээний ач тус

Тослоггүй, тараг, бяслаг гэх мэт цагаан идээ нь турах гэж бүсгүйчүүдийн хоолны дэглэмд зонхилох ёстой. Сүү, цагаан идээнд кальци ихээр агуулагддагийг бид мэднэ.Кальци нь калорийг хурдан шатаахад тусладаг гэнэ.

9. Шинэ спортоор хичээллэ

Та өглөөний алхалт, оройны зугаалгаа хөөрхөн дасгал болчихдог гэж бодоод биеийн хөдөлгөөнөө түүгээр хязгаарлаж болохгүй. Хэрвээ та тогтмол алхдаг бол түүнийгээ бага зэрэг өөрчлөөд дугуй унаад үз. Шинэ спорт, шинэ хөдөлгөөн бодисын солилцоог идэвхжүүлнэ.
 
10. Загасны мах ид

Загасны мах голчлон хэрэглэдэг хүмүүсийн гормоны лептиний түвшин бага байдаг. Лептиний түвшин их байх тусмаа бодисын солилцоо бага, таргалах хандлагатай болдог. Тиймээс салмон, туна гээд түгээмэл хэрэглэдэг загасны махаас долоо хоногтоо 3-4 удаа хоолондоо хэрэглэж байх хэрэгтэй.

11. Тайвшир

Стресс, гуниг гутрал, уур бухимдал зэрэг таагүй сэтгэл хөдлөл нь хүний хоолны дуршлыг нэмэгдүүлдэг кортизол хэмээх гормоныг ялгаруулдаг. Тиймээс сэтгэл өөдрөг, тайван байх нь таргалахаас зайлсхийх нэг арга байх нь. Хөгжим сонс, иогоор хичээллэ. Баяр баясгалантай амьдар.

12. Турах гэж буй бүсгүйчүүдээ сарын тэмдэг ирсний дараа хүний бие өөхөө илүү идэвхтэй шатаадгийг мэдэх үү. Энэ үед дасгал хийвэл хүний бие энергийн эх үүсвэрээ өөх шатаах замаар авах үйл ажиллагаа нь идэвхждэг. Нэгэн судалгаанд бичсэнээр бол сарын тэмдэг ирснээс хойшхи хоёр долоо хоногоос дараагийн сарын тэмдэг ирэхийн өмнөх хоёр хоног хүртэл эмэгтэйчүүд өөхөө 30 хувиар илүү шатаадаг байна.


13.Өглөөний цайг бүү алгас

Жингээ амжилттай хаях төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг бол өглөөний цай юм. Жингээ тогтмол барьдаг хүмүүсийн 80 орчим хувь нь өглөө бүр тогтмол цайгаа уудаг гэдгийг мэдэх үү. Унтар амарснаар бодисын солилцоо удааширсан байдаг. Харин та өглөө босч, цайгаа ууснаар түүнийг сэргээж, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх ёстой. Нөгөө талаар өглөө цайгаа уулгүй гэрээс гарснаар өдрийн турш зохисгүй хооллоход хүрдэг. Тухайлбал, өдрийн хоол хүртэл тэвчиж чадалгүй дунд нь амттан идэж, өдөр нь их хэмжээгээр хоолоо хэтрүүлэх эрсдэлтэй.

14. Гурав биш тав

Энэ нь өдөрт гурван удаа их хэмжээгээр биш, таван удаа бага хэмжээгээр идэхийг хэлж байгаа юм. Ер нь, та өдөрт 4-өөс дээш цаг өлсгөлөн байж болохгүй. Өглөөний цайгаа 7 цагт уусан гэж бодвол 11 цагт хөнгөн, өдөр хоёр цагт хоолоо, орой дөрвөн цагийн  хөнгөн зууш, тэгээд орой хоолоо гэх мэтээр идэх хэрэгтэй. Мэдээж ингэж олон хооллохдоо нэг удаадаа 200-500 калориос хэтрэхгүй хэмжээгээр идвэл зохино.

15.Жаахан ч гэсэн хөдөлгөөн хий

Хэрэв танд өдөр бүр нэг цагийн дасгал хийх цаг зав олддоггүй бол түүнийг бүхэл өдрийн турш хувааж хийж болно. Жишээлбэл, цаг тутамд таван минут байшингаа тойроод алхчих. Ингэснээр өдөрт 200-300 калори шатаах боломжтой.

16. Өрөмний өт шиг хөдөл

Ерөөсөө зүгээр суудаггүй хүмүүс таргалдаггүй шүү дээ. Өрөмний өт шиг тэдгээр хүмүүстэй адил хөдлөх гээд үз. Хөлөө хөдөлгөх, займчих гээд зүгээр л суудал дээр хийж болох энгийн хөдөлгөөн ч ялгаагүй их бага хэмжээгээр хөдөлгөөн болно.

17.Банана ид


Гадил жимс калигаар баялаг учраас таны усны тэнцвэрийг зохицуулах замаар бодисын солилцоог хурдасгана. Хэрвээ ус дутагдвал бага калори л шатаана гэсэн үг. Тиймээс калигаар баялаг хүнс тэр дунд гадил, сүү, эсвэл жүрж ид.

4 Сэтгэгдэл
Нербалафийн бүтээгдэхүүн ер н ямар вэ
.
Bolnoo bidend tusalsand bayrlla
Сайхан зөвөлгөө байна.
Хамгийн их уншсан