Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Иргэн бүрийг олон улсын конвенциор хамгаална
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар баталлаа.

Олон улсын энэхүү конвенцийг өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцээд, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Конвенцийн гол зорилго нь хүнийг хүчээр алга болгохоос хамгаалах, ийм төрлийн үйлдлийг таслан зогсоох, гишүүн улс бүр уг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хууль тогтоомждоо тусгах, хохирсон этгээдийн эрх ашгийг хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авахад оршиж байгаа юм. Гишүүдийн дийлэнх энэхүү конвенцийн үзэл баримтлалыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Харин энэхүү конвенци болон цаашид нэгдэн орох олон улсын баримт бичгийн орчуулгад анхаарч, үл ойлгомжгүй байдал үүсэхээс зайлсхийж ажиллах хэрэгтэй гэсэн санал дэвшүүлэв.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, манай улсын иргэд олноор зорчдог улс орнууд, тэр дундаа хөрш хоёр орон энэ конвенцид нэгдсэн эсэхийг холбогдох мэргэжилтнээс тодруулахад тэрбээр, “Орос Хятад хоёр улс нэгдэж ороогүй. НҮБ-ын дэргэдэх энэ асуудлыг хариуцсан хороонд иргэд энэ асуудлаар хандаж болно. Мөн энэ сувгаар хөрш хоёр оронтой холбогдож, хамтарч ажиллах бололцоотой” гэсэн хариултыг өгсөн юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан уг конвенцид нэгдэн орох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлснээс гадна конвенцид нэгдсэнээр хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт орох талаар Хууль зүнй сайдаас тодруулав. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, “Эхний ээлжинд гурван хуулинд өөрчлөлт оруулна. Эдгээр хуулинд өөрчлөлт оруулснаар энэ конвенцид нэгдсэн үүргээ биелүүлэх боломжтой болно” гэсэн тайлбарыг хийлээ.

0 Сэтгэгдэл