Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд 17 орны 350 гаруй тамирчин зодоглоно
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
Нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе
Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн хэлэлцүүлэг болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Голомт банкны “Internship 2k25” хөтөлбөрийн хүрээнд “Дижитал мэргэжилтэн” өдөрлөг болно
Япон Улсын Хөдөө аж ахуйн сайд болчимгүй үгэндээ уучлал хүсэж, огцорчээ
Д.Амарбаясгалан: Орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн гаргаж байгаа шийдвэрийг үр дүнтэй, бодитой болгох чиглэлд УИХ хамтарч ажиллах болно

О.Цоодол: Говь-Алтайд 25 жилийн дараа ардчилал ялахад өөрийн эрхгүй нулимс унагасан

-Говь-Алтай аймагт өрнөсөн ардчилсан хувьсгалын тухай сонсч байсан. Таныг аймгийн ерөнхий боловсролын дөрөвдүгээр дунд сургуульд багшилж байгаад “эсэргүү” болсон гэх юм билээ...
-Тийм. Гэхдээ ардчилсан хувьсгалын тухай шууд яриад эхлэхээсээ өмнө өөрийгөө товчхон танилцуулъя. Би 1980 онд Улсын багшийн дээд сургуулийн зураг, шугам зургийн багшийн анги төгсөөд Говь-Алтай аймагтаа томилогдож байлаа. Ер нь, би ардчилсан үзэлтэй гэдгээ олон зүйл дээр мэдэрдэг байсан. Дөнгөж багшийн ажлаа эхэлж байхдаа Аймгийн боловсролын хэлтэс Бигэр сум руу томилсныг эсэргүүцэж байлаа. Тухайн үед томилгоог зөрчдөг хүн гэж байгаагүй. Түүний дараа арван жилийн нэгдүгээр дунд сургуульд багшаар очсон. Тэнд багшлаад удаагүй Зөвлөлтийн Комсомолын дээд сургуульд явах хүмүүсийг бүртгээд, шалгалтад нь тэнцсэн. 1983 онд төгсч ирээд 1989 оны арванхоёрдугаар сар хүртэл Говь-Алтай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд ажиллаж байлаа.
Тухайн үед Комсомолын дээд сургуульд дэлхийн 60 гаруй орны, барууны үзэлтэй хүүхдүүд суралцдаг байсан. Тэр сургуульд сурсан болоод ч тэр үү Говь-Алтай аймагт эвлэлийн ажил хийж байхдаа “Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн танхим” гэж одоогийнхоор диско клуб байгуулсан юм. Мөн хүүхэд залуучуудын дунд чөлөөт сэтгэлгээний танхим ажиллуулаад нисэх онгоц, усан онгоц, автомашины загвар хийлгэдэг байсан. Нэгдүгээр сургуульд Залуу техникчдийн ордон гэж байсан. Түүнийг нь Говь-Алтай аймаг дахь Хүүхэд залуучуудын техник сэтгэлгээний салбар зөвлөл болгон шинээр байгуулж байсан юм. Аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн Үзэл суртлын хэлтсийн хоёрдугаар нарийн бичгийн даргын ажил хийж байхдаа Залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар уралдаанд оролцохоор Улаанбаатарт ирээд ардчиллыг дэмжих нь зүйтэй гэдгийг анх ойлгосон.
-Тэр нь хэдэн он бэ?
-1989 оны тавдугаар сард. Залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар уралдааны үеэр Бат-Үүл даргатай танилцсан. Тэр үед ЗХУ-ын өөрчлөн байгуулалтын тухай ярьдаг болоод байлаа. Социалист системийн орнуудад суралцсан залуус цуглаж олон асуудлаар ярилцана. Тухайн үед жинсэн өмд өмсөөд ажилдаа очиж болдоггүй байсан юм. Тэрийг шүүмжлээд л бид яахаараа залуу хүмүүс байж жинсэн өмд өмсч болдоггүй юм гээд л ярилцана. Хүүхэд залуучуудын заавал сурах арван бүжгийг л сурахаас биш диско бүжиг хориотой байсан.
-Задгай цагаан, Хүмүүн төрөлхтөн...
-Эвлэлийн шугамаар тэдгээр бүжгийг заадаг байсан хэрэг л дээ.
-Та Хувьсгалт залуучуудын эвлэлд ажиллаж байсан. Намын үзэл суртал шингэсэн байгууллага биз дээ?
-Ерөөсөө л МАХН-ын дайчин туслах, бэлтгэл хүчнийг Хувьсгалт залуучуудын эвлэл гэдэг байсан. МАХН-д эвлэлээр дамжиж хүмүүжсэн хамгийн шилдэг залуучуудыг эхлээд орлогч гишүүн болгоод дараа нь жинхэнэ гишүүнээр элсүүлнэ.
-Та тэгээд МАХН-д яагаад элсээгүй юм бэ?
-Би ардчилсан үзэл сурталтай гэдгээ олон зүйл дээр мэдэрдэг гэж дээр хэлсэн. Комсомолын дээд сургуульд сурахаар манай ангид Монголоос 15 хүүхэд очсоны нэг нь чөлөө аваад буцсан. 14 хүүхдээс онц сурдаг гурав, дөрөвхөн хүүхдийн нэг болох намайг намд элс ээ гэсэн. МАХН-д орлогч гишүүнээр элсэхээр өргөдлөө өгчихөөд нэг сарын дараа Элчингийн намын хорооны нарийн бичгийн дарга дээр дуудагдаж очлоо. Ямар шалтгаанаар очсон гэхээр өргөдөл өгсний дараахан миний төрсөн өдөр болж, манай курст сурч байсан дөрвөн Япон оюутан надад бэлэг өгсөн юм. Нэг нь ясан савх, нэг нь хуруу зайгаар ажилладаг сахлын машин, нөгөөх нь шүдний чигчлүүр гээд. Тэгээд би нөгөө ясан савхаараа өрөөндөө хоолоо иддэг байсан хэрэг. Тэр нь хөрөнгөтөн орны хүнээс бэлэг авч, феодалын нийгмийн үе шиг савхаар хоол идэж байгаа нь намд элсэхэд харшилж таарчээ. Өвөө, эмээгийн маань үеэс л савх, хэв хутга хэлхээтэй байсаар ирсэн. Өв уламжлалаа дагахад яагаад болдоггүй юм гэж хэлсэн чинь ойлгоогүй учраас Элчингийн намын хорооны нарийн бичгийн даргын өмнө гараар бичээд өгсөн өргөдлөө ураад хаячихсан. Гэтэл өргөдөл урсан маань намайг хаа ч явсан дагалдаж явсан юм билээ. Бүр албан бичиг хүртэл явуулж байсныг нь сүүлд олж харсан. Энэ мэтчилэнгээр ярихаар ардчилсан үзэл бодол, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх маань эртнээс төлөвшиж байсан юм билээ.
-Тэгээд өөр оролдлого хийгээгүй хэрэг үү?
-Дараа нь Хувьсгалт залуучуудын эвлэлд байхдаа өргөдлөө өгөөд хурлаар орсон. Гэтэл надаас тухайн үеийн сургуулийн галч өвгөн социализм, коммунизм үзэл суртлын тухай асуухаар нь “Та над шиг хоёр дээд сургуульд сураад тэр үзэл суртлыг судалчихсан хүнээс өөр зүйл асуухгүй юу” гэж хэлээд хөөгдөж байсан. Тэгээд л МАХН-д элсэх тухай дахиж бодож үзээгүй.
-Ардчилсан хувьсгалыг Говь-Алтай аймагт одоогийн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Галаарид, Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Батсайхан гээд цөөн хэдэн залуу эхлүүлсэн юм билээ. Та тэдэнтэй хэзээ нэгдсэн бэ?
-Ардчилсан холбоог Хүний эрхийн өдрөөр тунхаглан зарлаад хэсэг залуус анхны цуглаан хийж байгааг телевизээр үзээд, хойно төгссөн хэсэг багш нартай нийлж ярилцдаг байсан. Говь-Алтай аймагт Ардчилсан хувьсгал эхлүүлсэн гэдгийг ч сонслоо. Бидний хувьд хоёр, гурвуулаа нэг нэгнийдээ очиж шивэр авир ярьдаг л байсан. Тухайн үед Говь-Алтай аймгийн мэс заслын нэртэй нэрт эмч Баянхүү ардчиллын үйл хэрэгт оролцдог учраас түүн дээр очиж ярилцана. Ингээд явж байтал арванхоёрдугаар сарын 26-нд аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Даваацэрэн дуудаад “Чамайг аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн нэгдүгээр нарийн бичгийн даргаар тавих гэснээ болилоо. Чи үл бүтэх хүмүүстэй нийлээд, энэ тэнд явааг сонссон. Чи МАХН-ын дайчин туслах бэлтгэх чухал ажилд тэнцэхгүй хүн байна. Тийм учраас чамайг ардын боловсролын хэлтэс, түүний дарга Норовын мэдэлд шилжүүлнэ” гэсэн. Надад математикийн хичээл зааж байсан Норов багш дээр очлоо. Тэгсэн намайг тун базаахгүй юм хийж байна даа, намд элсээд явсан бол амжилт гаргах байсан гэж хэлээд аймгийн дөрөвдүгээр сургуульд багшаар томилж байсан юм.
-Яг энэ үед таны эргэн тойронд, гэр бүлийн хүрээнд МАХН-ын үнэлэмж ямар байсан бэ. Тухайн үед МАХН-ын улаан батлахыг маш их үнэ цэнээр авдаг. Тэр нь тухайн хүнийхээ бахархал болчихсон байсан үе шүү дээ?
-Би өөрөө Говь-Алтай аймгийн Баян суманд төрсөн, малчны хүүхэд. Аав, ээж маань мал малласаар нутагтаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Манай аавын талд ч, ээжийн талд ч лам хувраг олон байсан. Хэлмэгдсэн хүмүүс ч бий. Тийм учраас намын гишүүн олон байгаагүй л дээ. Хожим манай ээжийн дүү Говь-Алтай аймгийн арван жилийн нэгдүгээр дунд сургуулийн захирлаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Дүгэрээ гэж хүн МАХН-ын гишүүн болсон. Гэхдээ манай нагац намайг ардчилсан холбооны ажилд идэвхтэй явж байхад хорьж цагддаггүй байсан юм. Тэр байтугай эгч маань социал демократуудыг их дэмждэг байлаа шүү дээ. Ингээд бодоод үзэхээр манайхан олон үеэрээ хэлмэгдэж явсан ардчилсан үзэлтэй юм билээ.
-Тэгвэл та Хувьсгалт залуучуудын эвлэлээс халагдаж, хөөгдсөндөө харамсах сэтгэл төрөх нь бага байжээ?
-Хүн ажил хийж дадаад, зүгширчихсэн байхад энэ ажлаас чамайг халлаа гэхэд хэцүү л юм байна лээ. Тэгээд хэсэг хугацаанд хямарсан. Дараа нь Улаанбаатарт хүний эрхийн өдрөөр ардчилсан хувьсгалыг тунхагласан залуучуудыг эргэлт буцалтгүй дэмжье гэж шийдээд яаж ажиллахаа бодож эхэлсэн.
-Таны тэмцлийн эхний алхам юу байсан бэ?
-Дөрөвдүгээр сургуульд багшаар очтол энэ нөхрийг ажлаар дараад завгүй байлгая гэж шийдсэн үү надад тавдугаар анги даалгаад өгчихлөө. Тэгэхээр нь “Яахаараа монгол хүүхэд орос форм өмсөх ёстой юм” гээд өөрөө загвар гаргаж, тухайн үеийн аймгийн Ахуйн үйлчилгээний ордонд бүх сурагчдаа тэрлэг буюу монгол загвартай форм хийлгэчихлээ. Үнэтэй торгоор хийгээгүй. Тэр үеийн жигүн гээд даавуугаар хийчихсэн. Тэгээд 45 минутын хичээл заагаад 15 минут завсарлахад нь хүүхдүүдэд монгол бичиг заана. Би чинь өөрөө зураг, шугам зургийн багш шүү дээ. Тэгсэн л тэр үеийн “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр”, Үндэсний телевизийн Хүүхэд залуучуудын редакцаар миний тухай нийтлэл, нэвтрүүлэг гаргасан шүү. Үндэсний ухамсраа дээшлүүлье, соёлоо сэргээе гэдэг чиглэлд тууштай явдаг байсан.
-Үндэсний үзэл, өв соёл гэж ярих нь тухайн үед бараг гэмт хэрэг байсан биз дээ. Танд арга хэмжээ аваагүй хэрэг үү?
-Орон даяар сурталчлаад, дэмжчихээр тэгж айхтар арга хэмжээ авах дээрээ тулаагүй байх л даа. Тухайн үеийн удирдлагуудын байр сууринд харшилсан зүйл хийгээгүй, бас өөрчлөл шинэчлэл эхэлсэн учраас зүгээр өнгөрсөн болов уу гэж боддог юм.
-Ингээд л Ардчилсан холбооны ажилд ханцуй шамлан орсон уу?
-1990 оны хавар Улаанбаатараас Улсын бага хурлын гишүүн байсан Галсандорж, гадаадад дипломат ажилтан болсон Болд нар ирэхэд нь тэднийг хүлээн авахаас эхлээд Ардчилсан холбооны үйл хэрэгт оролцсон доо. Хичээл заах ёстой багш хүн ажлаа таслаад жагсаалд оролцоод явна. 1990 оны гуравдугаар сараас багшийн ажлаа өгчихсөн. Багшилсан дөрөвхөн сарын хугацаанд сургууль дээрээ өөрчлөл шинэчлэл хийж, багш нараа идэвхжүүлээд, Ардчилсан холбооны салбар зөвлөл байгуулсан. 40 гаруй багштай сургуулийн 28 багшийг салбар зөвлөлдөө элсүүлж явлаа.
-Та Говь-Алтай аймаг дахь Ардчилсан намын анхны даргаар ажиллаж байсан юм билээ.
-1990 оны гуравдугаар сараас аймагт Ардчилсан нам байгуулах ажилд идэвхтэй оролцоод дөрөвдүгээр сард анхны хурлаас даргаар сонгогдож байлаа. Дээр ярьсан Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн танхимд анхны хурлаа хийсэн. Түүнээс хойш Говь-Алтай аймагт Ардчилсан хувьсгал өрнүүлэх, намынхаа үйл хэргийг бэхжүүлэхэд бүхий л хүч хөдөлмөрөө зориулсан. 1991 онд намынхаа залуу боловсон хүчнийг чадавхижуулах зорилгоор явуулсан англи хэл, эдийн засгийн сургалтад сууж байлаа. Одоо Иргэний Зориг намд байгаа Дэмбэрэл гуай эдийн засгийн хичээл зааж байсныг тод санадаг. 1992 онд Ардын Их хурлын депутат сонгох үеэр өөрийн намаас нэр дэвших хүмүүсээ хайж эхэлсэн. Тухайн үед намд голлох үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс нь МАХН-ыг сул дэмждэг тойргуудад дэвшсэн бол Ардын Их хурлын депутат болчих байсан. Тухайлбал, би одоогийн харьяалагдаж байгаа Халиун сум дээрээ очоод дэвшээд сонгогдчих боломж байсан л юм.
-Тухайн үед та нарын хэрэглэсэн тактик юу байсан юм бэ. Олон суудал авах дээр анхаараагүй хэрэг үү?
-Бид өөрсдийгөө бодож яваагүй. Аймгаас намын гишүүдийнхээ тоог олон болгох хэрэгтэй гэдэгт л анхаарсан. Бас МАХН хүчтэй байр суурь эзэлдэг тойргуудад намын гол хүмүүс өрсөлдсөн хэрэг л дээ. Би Тайшир сумд нэр дэвшээд сум нэгдлийн даргаар олон жил ажилласан, Нанзаддорж гэдэг нэр хүндтэй нэр дэвшигчид ялагдаж байсан. Баянхүү маань Бугатад Хөдөлмөрийн баатар хүнд ялагдсан. Залуу насны аагаар ч гэх юм уу намдаа шинээр элссэн залуусыг тэр хүчтэй хүмүүстэй өрсөлдүүлж зүрхийг нь мохоогоод яах вэ гэж, өөрсдөө тэдэнтэй өрсөлдсөн хэрэг. Тэр үед гарч ирсэн ардчилсан үзэлтэй Ардчилсан социалист хөдөлгөөн, Социал демократ нам, Үндэсний дэвшлийн нам, Шинэ дэвшилтэт холбоо гээд байгууллагад элсдэг хүний тоо бага байсан. Гэтэл тухайн үеийн үзэл суртал, дарга, намыг шүүмжилдэг байсан хүмүүс Монголын Ардчилсан холбоонд элсчихсэн юм. Ямар ч сум дээр очсон архичин ч бай, танхай ч бай ядаж нэг нөхөр би Ардчилсан холбооны гишүүн гээд л зогсч байна. Тухайн үед шорон оронд явсан, танхай, нийгэмтэйгээ дасан зохицож чадахгүй байгаа хүмүүс л Ардчилсан холбоонд элссэн байхгүй юу. Тэгэхээр Ардчилсан холбоо өөрөө нийгмийн маш том төлөөлөл болно. Биднийг үл бүтэх, муу хүмүүсийн нэгдэл гээд ярьчих талтай байсан. Тэр үед социализм, коммунизмийн хоёр дээд сургууль төгссөн би л гэхэд тэр ардчилагчдын дунд явж байсан. Одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч, Нийслэлийн Засаг дарга маань ч байна.
-25 жил өнгөрчихлөө. Та нарын тэмцлээс бүтсэн Ардчилсан холбоо өөрөө маш том үүрэг хариуцлага. Тухайн үеийн нийгэм өөрчлөх, шударга ёс, эрх чөлөө авч ирэх үүрэг хүлээж босч ирсэн. Тэгвэл тогоонд нь явсан хүний хувьд эргээд харахад үүргээ хэр сайн биелүүлэв ээ?
-25 жилийн хугацаанд ардчиллаас алхам ч холдсонгүй ээ. 1992 онд Говь-Алтай аймгийн намын даргаар ажиллаж байхад надад нэг азтай зүйл тохиосон. Монголд байгаа ардчилсан үзэлтэй намууд болон Ардчилсан холбооны дарга нарыг баруун Германд туршлага судлуулахаар урьсан юм. Одоогийн нийслэлийн захирагч Бат-Үүл тэгэхэд АН-ын дарга байсан. Би түүнийг дагалдаж явахаар сонгогдлоо. Тэр аяллын хөтөлбөр одоо хүртэл надад бий. Германы Бонн хотод очоод анх удаа ардчилсан улс ямар байдгийг нүдээр үзсэн. Бонн хотын гудамжаар машинаар явж байхад бидний үзээгүй барууны машин олон байсан. Тэгсэн ЗХУ-д үйлдвэрлэсэн “Волга-24” машин харагдахаар нь бид зураг даруулж, таньдаг хүнээ харсан юм шиг л хөөрлөө. Гэтэл биднийг авч явсан нөхөр орчуулагчаараа дамжуулаад “Бид зүүн Германтай нэгдсэнээс хойш ийм машин их орж ирээд хотын өнгө зүс гутаагаад байгаа. Уучлаарай” гэсэн. Монголд 1996 он гэхэд л барууны машин орж ирээд, солонгос машинаар нийслэл дүүрсэн. Ингэхээр монголчуудын эрх ашиг хэр баригдмал байсныг л харуулж байгаа юм.Гэхдээ яг зөв зам гээд ярихаар учир дутагдал бий. Бид малыг малчдад нь тараая гэж явсан, тараасан. Орон сууц хувьчилна гээд, хувьчилсан. Газрыг иргэдэд өгье гээд одоо иргэн бүр газартай болох гээд явж байна. Олон намын тогтолцоотой болох, иргэд сонгуулиа өгдөг болох, үг хэлэх эрх чөлөө бий болгох, хэвлэн нийтлэх эрхийг чөлөөтэй болгох тухай ярьсан маань биелж байна. Гэхдээ Монгол Улсад ардчилал сонгодог зарчмаар явж байна уу гэвэл үгүй.
-Хүмүүс одоо бидний хүссэн ардчилал энэ биш гэх юм уу АНУ-д хөл тавьсан хүнгүй байсан учраас ардчиллаа сургаар л хэрэгжүүлсэн гэж ярьж л байна. Таны хувьд ардчилал гэдгийг тухайн үед хэрхэн ойлгодог байсан бэ?
-Тэр бол үнэн л дээ. Яг тэр үед барууны улс орнуудын хөгжлийг очоод үзсэн хүн цөөн байсан. Тэр цөөхөн хүн нь тухайн үеийн МАХН-ын дээд удирдлагууд. Жишээлэхэд, би социалист системтэй олон орноор явсан. Латви, Литви, Эстони, Унгар, Чех, Польшид очсон байсан. Нийгмийг харах өнцөг арай өөр байсан болов уу гэж боддог.
-Говь-Алтайн партизанууд “Цоодол бидэнтэй нэгдсэн нь маш дэм болж байсан. Тухайн үедээ Эвлэлийн төв хороонд ажиллаж байсан учраас ядаж л хурал цуглаан хэрхэн хийх чигтэй байсан” гэдэг юм билээ.
-Тэр үед залуу ч байж. Эвлэлийн ажилд ялангуяа бичиг цаасны ажилд нухлуулна гэдэг бол маш их туршлага. Эвлэлийн ажилтан байхдаа Улсын залуу лекторын уралдаанд хоёр удаа орж, нэг удаа мөнгөн медаль, нэг удаа тусгай байр хүртсэн. Түүгээрээ ч Тэргүүний залуу алтан медальтай болж байлаа. Хожим Ардчилсан холбоонд нэгдээд тухай үеийн аймгийн удирдлагуудаа шүүмжилж лекц бэлтгээд уншиж байсан. Манай аймаг далайн түвшнээс нэлээд өргөгдсөн байдаг. Богд уулын оргил Цэцээ гүн дээр л байна гэсэн үг. Ус муутай. Тэр үед ЗХУ-д үйлдвэрлэгдсэн “АН-24” онгоц 54 хүнтэй нисэх ёстой ч ачааныхаа жингээс хамаарч дутуу хүнтэй нисдэг байсан. Яагаад гэхээр агаарын даралтаасаа хамаарч онгоц өндрөө авч чаддаггүй. Одоо Говь-Алтай аймгийн төв байгаа газар нь дороо асар их шохойн чулууны ордтой. Тийм учраас өрөмдөөд гарсан ус нь хатуулаг ихтэй байдаг. Говь-Алтайчууд хүрэн царайтай, элэг цөсний өвчлөл ихтэй байдаг нь үүнтэй холбоотой. Энэ бүгдийг эрдэмтдийн хийсэн судалгаанд үндэслэн тавьсан илтгэл бэлдээд Говь-Алтай аймгийн төвийг нүүлгэх асуудал хөндсөн. Аймгийн Ардын депутатуудын чуулган дээр хавсралт итгэл маягаар би уншиж байсан.
-Тэр илтгэл тухайн үедээ аймагт шуугиан тарьж байсан тухай одоо ч ярьдаг шүү дээ?
-Манайх гэртээ 3512 гэсэн дугаартай утастай байсан. Тэр илтгэлээ уншчихаад намын нөхөдтэйгөө ярилцаад, орой гэртээ иртэл утас дуугарлаа. Авсан чинь “Чи Говь-Алтайгаас зайл. Ардчилсан холбооныхон үргэлж ингэж дайсагнадаг. Энэ их бүтээн байгуулалтыг балгас болгох гэлээ” гээд маш их шүүмжилж байна. Энэ нь ч Улаанбаатар руу шилжих суурь болсон доо. Тэгээд 1993 онд нийслэлд ирсэн. Тухайн үеийн ОХУ-ын сансрын зургаар Говь-Алтай аймгийн Шаргын аманд ус ихтэй, Тайширт устай. Тайширт байгуулах гэхээр аймгийн төвөө захад байгуулах болчих гээд... Шарга руу байгуулах нь хамгийн тохиромжтой байсан л даа. Одоогийн аймгийн төв байгаа газарт есөн ширхэг булагтай, их дэрстэй газар байсан юм билээ. Тэр үед өртөөний моринд идэштэйг бодож Есөнбулагт аймгийн төв байгуулсугай гэсэн бичиг музейд байдаг. Дараа нь аймгийн төвийн даргаар ажиллаж байсан хүн аймгаа Шарга руу нүүлгэж байтал ногоон малгайтнууд бариад явсан гэж түүхэнд тэмдэглэсэн нь бий.
-Говь-Алтай аймагт таныг АН-ын дарга байхад Ардчилсан хувьсгалын анхдагчид нийслэлээс очсон юм билээ. Тэднийг очоод явахад иргэдийн хандлага өөрчлөгдөж байгаа нь харагддаг байв уу. Таньдаг хүн нэг зүйлээ олон ярих, танихгүй ч нэр хүндтэй хэн нэгэн нэг зүйл цөөн ярих хоёр ялгаатай...?
-Дээр дурдсан хоёр нөхрөөс маань гадна Баабар очиж байсан. Түүнийг очиход Анагаахын дунд сургуулийн зааланд уулзалт зохион байгуулсан юм. Тэгсэн иргэд “Чи яахаараа “Үг” сонин дээр Говь-Алтай аймгийн харьяат Пунцагийн Жасрай гуайг сармагчин болгож зурдаг юм” гээд л эхэлсэн. Тэгсэн Баабар “Хүн төрөлхтөн сармагчингаас үүдэлтэй нь нотлогдсон. Өвөгтэйгөө хамгийн ойр царайтай нь л Жасрай гуай байж. Тэгээд л нөхөрсөг үогоор зурсан хэрэг” гээд хэлсэн чинь нөгөө намын үнэнч гишүүд гараад явчихсан. Түүний дараа Зориг ирсэн. Түүнийг дагуулаад хойд сумдаар явуулсан. Хойт сумдаар явах маршрут сонгосон нь аймгийн түүхэнд огт нэгдэлд элсч байгаагүй малчин Гүрноров Дарви сумд байсан юм. Залуу насны алдаанаас нь болоод нэгдэлд аваагүй. Тэгээд л сумдаар явж, малыг малчдад нь хөдөлгөөний тухай ярьсан. Түүнээс хойш олон хүн малаа хувьчилж авахаар хүсэлтээ гаргаж нэгдэл тарсан. Тэгж яваад Шаргаас сумаас 27 км-ийн алс нутаглаж байсан манай аавынд очиж хоносон юм.
-Улаанбаатарт ирээд ч идэвхээ сулруулаагүй ажиллаж байгаа. Энэ талаараа ярихгүй юу?
-Нийслэлд шилжиж ирээд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан холбооны даргаар зургаан жил ажилласан. МҮАН-ын нарийн бичгийн дарга, Сонгинохайрхан дүүргийн хэрэг эрхлэх газрын даргаар ажиллалаа. Хан-Уул дүүрэгт шилжиж очоод ч ардчилсан холбоондоо идэвхтэй байсан. Нийслэлийн ардчилсан холбооны зөвлөлдөх хорооны гишүүнээр тасралтгүй ажилласан даа.
-Говь-Алтайгаас наашаа ирсэн ч гэсэн эргээд чих тавьж сэтгэлээ чилээж суусан гэдэгт итгэж байна. Говь-Алтайд 25 жилийн дараа ардчилал ялсныг тэр үед та нарын хичээл зүтгэлтэй харьцуулахад жаахан гунигтай санагддаг л даа?
-25 жилийн хугацаанд хүүгээ алс газар явуулчихаад хүлээж суугаа эх хүний сэтгэл шиг л хүлээж байсан. Их хурлын сонгуулийн дараа хамгийн түрүүнд Говь-Алтайн дүнг л хардаг. Нэг ялчихаасай гээд л. Нөгөө талаар социализмын үед Говь-Алтайгаас маш хүчтэй лидерүүд нэр дэвшдэг байсан учир бидэнд боломж ирдэггүй байсан, түүнийг ч гэсэн харах ёстой. 25 жилийн дараа Говь-Алтайн ороннутгийн сонгуульд Ардчилал ялахад өөрийн эрхгүй нулимс унагасан даа.
2 жилийн дотор Говь-Алтайд ардчилал бүрэн устахад яагаад нулимс унагасангүй вэ
za hutsaa TSOODOL neg ih ardchilagch bsniig medehgui l yum bna odoo yahav de hool olj ideh arga ni yum bh da iim l humuus tord haltaigaad bhaar uls yaj hogjih ve de yamar ch tom ajil ogsiin be de tuund yaj hiij chadaj bnaa hoorhii
Ардчилсан хувьсгалын түүхэн 25 жилийн ойд зориулан Говь-Алтай аймагт ардчилсан хувьсгалын салхи сэвэлзүүлсэн залуусын нэг Ойдовын Цоодолтой уулзлаа. Тэрээр Говь-Алтай аймгийн Ардчилсан намын анхны даргаар ажиллаж байсан юм. Харин одоо ССАЖЯ-ны харьяа Аялал жуулчлалын үндэсний төвийн даргаар ажиллаж байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Zuraach, London
Manai Coodol mongolyn ardchilald gawayatai xvn dee...
2015.01.03
2014.12.04
2014.12.02
Сэтгэгдэл бичих