Билгийн

Доллар (USD)

2834.0

Улаанбаатар

+24°C
USD / 3589.0₮
CNY / 503.4₮
KRW / 2.71₮
SEK / 397.2₮
JPY / 25.41₮
RUB / 52.29₮
EUR / 4147.0₮
CHF / 4444.0₮
GBP / 4917.0₮
HKD / 459.7₮
CAD / 2642.0₮
AUD / 2394.0₮
SGD / 2834.0₮
NZD / 2212.0₮
TRY / 94.2₮
USD / 3589.0₮
CNY / 503.4₮
KRW / 2.71₮
SEK / 397.2₮
JPY / 25.41₮
RUB / 52.29₮
EUR / 4147.0₮
CHF / 4444.0₮
GBP / 4917.0₮
HKD / 459.7₮
CAD / 2642.0₮
AUD / 2394.0₮
SGD / 2834.0₮
NZD / 2212.0₮
TRY / 94.2₮
USD / 3589.0₮
CNY / 503.4₮
KRW / 2.71₮
SEK / 397.2₮
JPY / 25.41₮
RUB / 52.29₮
EUR / 4147.0₮
CHF / 4444.0₮
GBP / 4917.0₮
HKD / 459.7₮
CAD / 2642.0₮
AUD / 2394.0₮
SGD / 2834.0₮
NZD / 2212.0₮
TRY / 94.2₮
USD / 3589.0₮
CNY / 503.4₮
KRW / 2.71₮
SEK / 397.2₮
JPY / 25.41₮
RUB / 52.29₮
EUR / 4147.0₮
CHF / 4444.0₮
GBP / 4917.0₮
HKD / 459.7₮
CAD / 2642.0₮
AUD / 2394.0₮
SGD / 2834.0₮
NZD / 2212.0₮
TRY / 94.2₮
ТАРВАГА



Эрт урьд цагт тарвага нум сум агсаж хүн алж иддэг байжээ. Ингээд хүн амьтан алж хөнөөгөөд байхаар нь бурхан багш тарваганы нум сум харвадаг эрхий хурууг нь огтлоод эгэм далы нь эмтлээд ам тангарагий нь аваад “Эр хүний ганзаганы хоол бол” гээд тавьсан юм гэнэ. Тарвага тэгээд

“Хагд өвс идэхгүй

Хар ус уухгүй

Эрэг газрыг нүхлэж

Эр хүнийг зовоож явна” гэж тангараглаад нүх ухаад орчихжээ. Гэтэл нэг хүн явж байгаад нум саадгаар тарвага харватал сумы нь нүхэндээ аваад орчихжээ. Ах дүүс айл аймгаараа нийлээд ухаж малтаад үзсэн, тарвага нүхнийхээ мухарт нум сум барьсан гурван настай хүүхэд болоод сууж байв гэнэ. Үүнээс хойш тарвагыг нум сумаар алахыг цээрлэдэг болжээ. Учир нь “Тарвагыг нум сумаар харвасан хүн өөрөө тарвага болдог” гэдэг юм гэнэ. Хүн тарвага алж өвчихдөө “Хүн яс” гэж эгмий нь, “Хүн мах” гэж харьтан дээрх хэсэг ягаан махыг, “Хүн бөөр” гэж хоёр бөөрний нь хажууд наалдсан жижиг махыг заавал ялгаж хаядаг заншилтай болсон гэнэ. Тарвага дээр үед хүн идэж байсан тул ийнхүү хүний биеийн зарим эрхтэн, махнаас үлдэж хоцорсон учиртай гэнэ.

Тарвага уг нь эрт урьд цагт мэргэн харваач хүн байж гэнэ. Нэг морьтой юм байжээ. Тэр нэгэн удаа мэргэн харвадагтаа эрдэж “Хараацай шувууг харваж унгааж чадахгүй юм бол мориныхоо урд хоёр хөлийг огтлож өөрийнхөө эрхий хурууг авч хар ус уухгүй, хагд өвс идэхгүй, газар доор орно” гэж ам тангараг өгчээ. Тэр хараацай шувууг харвахдаа зөвхөн сүүлийг нь оносон учир хараацай шувуу салаа сүүлтэй болжээ.Тэр Тарваган_мэргэн гэгч тэгээд тарвага болж зөвхөн үндсээр хооллож нүхэнд амьдрах болсон гэнэ. Тарваган_мэргэний морь нь алга дааг болж хувирчээ.

Тарвага уг нь дүрс үгүй амьтан байсан гэнэ. Тэр “Ганц сумаар долоон мичдийг харваж унагаая” гэж нэг хүнд хэлжээ. Тэгсэн долоон одноос ганц од л газарт унаж гэнэ. Одоо ч гэсэн мичид зургаан од л тэнгэрт харагддаг шүү дээ. Уг нь тэр тарвага мичид одоор ч барахгүй нар сарыг ч унагаах бодолтой байсныг хэн нэгэн нь саад хийсэн юм байх.

Тарвага яагаад ч юм бурхан багшийн өмч хуваахад орж чадалгүй хожилдсон юм байна. Тэр хуваариас хожимдоод явж байхад нь хувиа аваад явж байгаа угалз тааралдахад “За цэцэн мэргэнийг хэнд өгөв?” гэхэд “Хоёр хөлтэй хохимой толгойтод өглөө” гэж. Энэ үгийг дуулаад

“Аа, тэгвэл би

Харз ус уухгүй

Хагд өвс идэхгүй

Эргэ газрыг нүхлэж

Эр хүнийг зовоож

Эмээлийн ганзаганд зүүгдэж

Сайн эрийн хоногийн хүнс

Муу эрийн өдрийн зугаа болж явъя” гэж хэлээд нүх малтаад газар доор орж гэнэ. Энэнээс хойш тарвага хүнтэй өштэй болжээ. Дээр үеэс хүн тарваганаас айж болгоомжилж байжээ. Тарвага “Эрхий хуруутай л болбол нүхнийхээ мухарт нум сум хийгээд хүн харвана” гэдэг. Тэгээд тарваганд сааль тавих, нум сумаар харвахыг цээрлэдэг. “Сааль тавиад долоо хоногийн дотор авахгүй бол залаа чөмгөөрөө нум хийгээд орсон сумыг авч эргэж хүнийг харваж ална” гэдэг байна.

Эрт урьдын цагт харваачдын хамгийн сайн нь тарвага байжээ. Түүний урд хөл гишгэх амьтан байгаагүй тул улс орныг ноёрхож байж гэнэ. Түүнд агнадаггүй ан амьтан байдаггүй, тэр ч байтугай хүнийг хүртэл агнаж махыг нь иддэг байв. Нэгэн орой тарвагаорд гэрээсээ гарч гадаалж явжээ. Тэгэхэд түүний ухаант зарц нь “Би энэ бардам тарвагыг чаддаг ч болоосой” гэж бодсоор нэг арга сүвэгчилж гэнэ. Тэр нэгэн хэрээ тэнгэрт нисэж явааг хараад “Эрхэм ноён сайн харваач тарвага гуай, та энэ хэрээг харваж унагаж чадах уу?” гэхэд уурласан тарвага “Энэ чинь юу байдаг юм бэ?” хэмээгээд нумаа авч нэгэн сумаар хэрээг төдхөн харваж унагаж гэнэ. Гэтэл хэрээний дараахан нэгэн элээ өргөөний дээгүүрнисэн өнгөрөхөд бардам тарвага “Энийг ч бас нам унагая” гээд харватал элээний амин газарыг онож чадалгүй зөвхөн сүүлий нь сэт харваж салаа болгов. Үүнээс хойш элээний сүүл хэрчигдсэн юм шиг салаа болжээ. Үүнээс болж тарвага эрхий хуруугаа тас хазан, газар нүхлэн орж ичиж амьдрах болсон гэнэ. Ингэж тарвага хүн агнадгаа больж өөрөө харин хүнд агнуулдаг амьтан болсон юм байна. Тарвага нэгэн үед хүн идэж байсны учир түүний хаанд “Хүн мах” гэж байдаг гэнэ.

Эрт урьдын цагт тарвага орчлонгийн хамгийн сайн харваач байж гэнэ. Нэгэн удаа тарвага харваачдын дундаас хамгийн мэргэний нь шалгаруулах тэмцээнд оролцож гэнэ. Тэр тэмцээнд хорвоогийн өнцөг булан бүрээс шилдэг мэргэчүүл хүрэлцэн ирж хүчээ сорилцжээ. Эхлээд тарвага тэнгэрт нисэн өнгөрч байсан нэгэн хэрээг харваж унагажээ. Харин мөн тэр үед нисэн өнгөрч байсан элээг нам харваж чадсангүй, зөвхөн сүүлийг нь сэт харвасан байна. Тарвага маш их хилэгнэж эрхий хуруугаа тас хазжээ. Тэгээд газар нүхлэн түүндээ шурган оров. Энэ цагаас хойш тарвага хүнийг биш хүн тарвагыг агнах болжээ. Мөн элээний сүүл хэрчүүлсэн юм шиг сэтэрхий байдаг нь ийм учиртай гэнэ. Тарвага хүний махаар хооллож байсны нь ул мөр түүний суган дахь хүн мах_булчирхайгаар мэдэгддэг гэнэ. Тэмцээн дууссан хойно цугларсан амьтад буцах харих болоход тэмцээний үед байгаагүй аргаль угалз тарваганаас хэн түрүүлснийг асуужээ. Тарвага “Хүн түрүүлэв” хэмээсэнд уйтгар гуниг болсон аргаль “Чиний бамбагар уруул эмээлийн бүүрэгт хатах нь, миний даргар эвэр гуу жалганд агрөх нь” гээд дөрвөн нүднийхээ хоёрыг нь ширгэтэл уйлжээ. Ингээд аргаль угалз дөрөв биш хоёр нүдтэй болж ширгэсэн хоёр нүдний нь оронд зөвхөн толбо үлджээ. Аргаль угалзыг агнаад эврийг нь уулын хяр, гуу жалганд орхидог, тарвагыг ганзгалахдаа дээд уруулы нь сэтлэдэг болсны учир шалтгаан ийм гэнэ.

Эрт урьдын цагт тарвага хорвоогийн бүх амьтныг ялан дийлжээ. Тэгээд нэгэн удаа түүнд одоо болтол мэдэгдэхгүй байсан элээ үүлтэй тэнгэрийн доогуур үзүүртэй модний дэргэдүүр нисч явахыг хараад

“Харваснаа авдаг нэр минь

Хэлсэндээ хүрдэг цол минь юу билээ” гээд “Сумаа тавихад өөдгүй муу сохор элээний далавч нь хатна” гэж ам гарч сайн шагайлгүй харважээ. Сум нь элээний зөвхөн сүүлий нь сэтлэжээ.

Харваснаа авдаг

Хэлсэндээ хүрдэг мань тарвага ихэд уурлан

“Бардам ам шалдан гуя гэгч боллоо

Алаг дэлхийг эзэгнэх

Аз минь харьсан юм бол

Харанхуй нүх малтаж

Хар хонгилд амьдардаг

Өт хорхой болъё

Хар ус уувал хахаж цацаж үхэг

Хагд өвс идвэл ходоод гэдэс минь дүүрэг

Хамаг амьтан турахад

Хамгийн туранхай нь би байг

Хамаг амьтан таргалахад

Хамгийн тарган нь би байг

Хуруутай хүний хошууг тостож явъя

Бүүрэгтэй эмээлийг дүүргэж байя” хэмээн хэлж ярьж чадахаа больтол өөрийгөө хараан зүхжээ. Тэгээд тарвага “Ингээч? Ангаач?” гэж хашхираад малтсан нүхэндээ орчихжээ.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан