Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчин, дасгалжуулагчид мөнгөн шагналын батламж гардууллаа
"АЛТАН СОЁМБОТ МОНГОЛ" ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ БОЛЛОО
Сүнрэвийн Ганбямбад дэслэгч генерал цол хүртээлээ
Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
Шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Төрийн 9 хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ
Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг

Хамгийн богино өдөр тохиож, 9 эхэллээ

Өнөөдөр хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиож, монголчуудын өвлийг бэлгэддэг 9х9=81 хоногийн хүйтэн эхэлж байна.
Монгол түмэн өвлийн ид хүйтэн энэ 81 хоногийг 9, 9-өөр нь хуваан тоолж, хүйтний эрчээр нь балчир гурван ес, идэр гурван ес, хөгшин гурван ес хэмээн хувааж тоолдог. Энэ 81 хоногийг тоолж дуусахад цаг улирал наашлан, урин хаврын эхэн ирнэ гэж үздэг.
Ес тус бүр хэдийд тохиодог хийгээд хүйтний эрч ямар байдаг хэмээн монголчууд бэлгэдэн ярьдаг вэ.
XII/22-XII/30
Нэг есөд яах вэ ?
Нэрмэл архи хөлдөнө
XII/31-I/8
Хоёр есөд яах вэ
Хорз архи хөлдөнө
I/9-I/17
Гурван есөд яах вэ ?
Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө
I/18-I/26
Дөрвөн есөд яах вэ?
Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө
I/27-II/4
Таван есөд яах вэ?
Тавьсан будаа хөлдөхгүй
II/5-II/13
Зургаан есөд яах вэ?
Зуурын зам эрээн болно
II/14-II/22
Долоон есөд яах вэ?
Довын толгой борлоно
II/23-III/2
Найман есөд яах вэ?
Нал, шал болно
III/3-III/12
Есөн есөд яах вэ?
Ерийн дулаан болно
гэдэг байна.
Харин өнөөдрөөс өдөр хором хормоор уртасч шөнө богиносч эхэлнэ.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих