Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
“AirAsia”-гийн онгоцны хэлтэрхийнүүдийг зөөж эхэлжээ

Индонезид осолдсон агаарын тээврийн “AirAsia” онгоцны нисэх багийн бүхээгийн хэлтэрхийг Панкаланбуун хот дахь эрж хайх-аврах ажиллагааны гол баазад өнөөдөр хүргэсэн байна. Онгоцны хар хайрцгийг эрж хайхад гол анхаарлаа хандуулахаар төлөвлөж буйгаа Индонезийн Тээврийн аюулгүй байдлын үндэсний хороо /ТАБҮХ/ мэдэгджээ.

“Бид хар хайрцгийг хайхад гол хүчээ төвлөрүүлнэ. Хар хайрцаг хаана байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд бид хайж байна” гэж ТАБҮХ-ны тэргүүн Татанга Курниади хэлснийг “Detik.com” мэдээний цахим хуудсанд цохон тэмдэглэсэн байна.

Индонезийн Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцоор илрүүлсэн нисэх багийн бүхээгийн хэлтэрхийг хоёр цогцсын хамт Калимантан (Борнео) арлын баруун өмнөд үзүүрт оршдог Панкаланбуун хотод нисдэг тэргээр хүргэжээ.

Индонезийн Баруун флотын адмирал Видодогийн мэдэгдсэнээр, улсынх нь аврагчдын урьд нь олсон есөн цогцос дээр нэмээд долоон хүний цогцсыг Малайз болон АНУ-ын аврагчидөнөөдөр илрүүлсэн байна.

“Airbus”  онгоц Индонезийн Сурабаи хотоос Сингапурын чиглэлд 12 дугаар сарын 28-ны өглөө эрт нисчээ. Цаг агаарын нөхцөлтэй холбоотойр нислэгийн чиглэл болон өндрөө өөрчлөх зөвшөөрлийг нисгэгч цаг хүрэхгүй хугацааны дараа хүссэн байна. Тухайн бүсэд өөр онгоцууд байсан учир өндрөө авалгүйгээр  үүлэрхэг бүсийг тойрох зөвшөөрлийг нисгэгч авчээ. Дараа нь онгоц аюулын урьдчилсан дохио өгөлгүйгээр радарын дэлгэцнээс алга болсон байна. Энэ үед онгоц Индонезийн Банка-Белитунг мужийн Танжунгпандан хотоос зүүн урагж 100 орчим далайн милийн зайд оршиж байжээ. Онгоцны бүхээгт 162 хүн байсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан