Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
МТА:Тээврийн хэрэгслийн албан татвараа зургаадугаар сарын 1-нээс өмнө төлөөрэй
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Өнөөдрөөс нээгдэж байгаа авто замууд
Хавдрын тусламж үйлчилгээний 45 хувийг ХСҮТ дангаараа үзүүлдэг
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Б.УЯНГА “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙД АЖИЛЛАВ
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна
Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ
Бурхан халдуныг Цагаан арлын Алтан юлдын овооноос 27-нд тахина
Монгол Улсад нийт төрийн тахилгат 10 уул байдгаас жилд хоёр уул тахидаг. Энэ нь нэг уулыг дөрвөн жил тутам тахина гэсэн үг. Өнгөрсөн жил Суврага хайрхан, Алтай таван богдыг тахьжээ. Энэ сарын 26, 27-нд Бурхан халдуныг, намар нь Богд хаан уулыг тахих хуваарьтай аж. Бурхан халдуны энэ жилиийн тахилга нь монголчуудын олон зуун жилийн уламжлал, заншил, дэг ёсыг илэрхийлснээрээ онцлог болох юм. Тайлга гэдэг нь тахилга хийсний дараа түмэн олноо баярлуулан цэнгүүлж бөх барилдуулах, морь уралдуулах, сур харвах зэрэг зан үйлийн нэр юм. Урьд цагт жирийн харц, албатууд хайрхан дээр гардаггүй, тахилгын ажилд алсаас оролцдог байжээ. Бурхан халдуныг цаг эерч шүтлэг сэргэсэн 1990 оноос хойш зургаан удаа тахиад байгаа. Ингэхдээ их овоон дээр бүгд гарч тахиж ирсэн. Үүнээс болж Бурхан гэж нэрлэсэн хайрханаа ихээхэн бохирдуулсан гэж үзэх хүмүүс олон бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 110 дугаар зарлигаар Бүх цэргийн хар сүлдийг зөвхөн Бурхан халдунд цэнгүүлдэг болсон. Иймд Бурхан халдун төрийн тахилгатай бусад уулнаас ялгардаг билээ.
Энэ жилээс эхлэн жирийн иргэд овоон дээр гардаггүй эртний ёсыг баримтлан тайлгаа Хэрлэнгийн дээд Цагаан арлын Алтан юлдын овоонд хийхээр болжээ. Энэ нь Бурхан халдунаас 40 орчим км зайтай бөгөөд их овоо харагддаг газар юм.
Энэ жилээс эхлэн жирийн иргэд овоон дээр гардаггүй эртний ёсыг баримтлан тайлгаа Хэрлэнгийн дээд Цагаан арлын Алтан юлдын овоонд хийхээр болжээ. Энэ нь Бурхан халдунаас 40 орчим км зайтай бөгөөд их овоо харагддаг газар юм.
0 Сэтгэгдэл