Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Гадаадад байгаа монголчууд нийгмийн даатгалын шимтгэлээ цахимаар төлдөг болно

Монгол Улстай Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээргүй орнуудад оршин сууж байгаа Монгол Улсын иргэдийг нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг шилжүүлэх, хүлээн авах үйлчилгээг цахимаар хийх ажлыг Нийгмийн даатгалын байгууллага зохион байгуулж эхлээд байна. Энэхүү ажлыг Төрийн банктай хамтран хэрэгжүүлж буй ба шинээр программ боловсруулах ажил дуусах шатандаа оржээ.
Гадаадад байгаа Монголчууд маань эх орондоо эргэн ирэх нийгмийн баталгаагаа хангах зорилгоор сайн дурын даатгалд хамрагдах хүсэл сонирхол их байдаг ч өөрсдөө шимтгэлээ төлөх боломжгүй, өөрийгөө төлөөлсөн хэн нэгнээр дамжуулан шимтгэл төлөх явцад хугацаа хоцроох, тасалдуулах, шимтгэл төлөх хувь хэмжээг нь өөрсдийн дураар бууруулах гэх мэт төвөгтэй байдал үүсдэг байсан юм.
Тэгвэл сайн дурын даатгалын гэрээг цахимаар үйлдэж, шимтгэлээ цахимаар төлөх боломжийг бий болгосноор асуудал цэгцэрч, сайн дураар даатгуулагчдын тоо ч өснө гэсэн хүлээлт байна. Тэрчлэн шимтгэл төлөх хугацаа, нөхцөлийг уян хатан байхаар зохицуулж өгч буйгаараа онцлог юм.

0 Сэтгэгдэл