Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Уриалга
1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын төлөөх Монгол орны бие даасан тусгаар тогтнол , хүний эрх, эрх чөлөө, ардчилал , шударга ёсны төлөө тэмцэл нь өдгөө 25-н жилийг ардаа орхижээ. Монголчууд ардчилсан намд 1996, 2009, 2012, 2013- оны бүх шатны сонгуулиудад итгэл үзүүлэн төрийн алтан жолооны цулбуурыг атгуулан өгсөн билээ. Гэвч төр, засгийн жолоо атгаж байгаа хэсэг бүлэг журмын нөхдүүд, шударга бус эвслийн луйварчидтай нэгдэн Монгол орныг харийнханд худалдах, тонон дээрэмдэх, төрийн болон, татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж бие биендээ найр тавин авилга, хээл хахууль өгч, авах нь хэрээс хэтэрч Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-д үүрээ засаж амжсан нь 2015 оны 8 сарын 11-ний ээлжит бус УИХ-н чуулганаар Өршөөлийн болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлан гаргасан нь үүгээр нотлон харуулж байгаа тул мянга мянган шударга иргэд зэвүүцэн, буруушааж байна. Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь дэлхийн Ардчилсан ёсны хэм хэмжээнээс ухарсан шударга бус хээл хахууль авилгыг дэмжсэн Өршөөлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудад хориг тавьсныг ард иргэд болон Монголын Ардчилсан Холбооны гишүүд дэмжигчид талархалтай хүлээн авч байна. Иймд УИХ-дахь Ардчилсан намын шударга гишүүд, бие даагчид болон, бусад намын шударга гишүүдийг Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудад хориг тавьсаныг хүлээн авна гэдэгт гүнээ итгэж байна. Уг хуулийн зүйл заалтуудыг эс хүлээн авбаас ард иргэд 2016 оны сонгуулиар хариуцлага тооцно гэдгийг эрхэм гишүүд мэргэн оюун ухаандаа тунгаан болгооно уу. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлийн хуулийн холбогдох зүйл заалтад тавьсан хоригд Монголын Ардчилсан Холбооны болон ардчилсан намын гишүүд дэмжигчдийг нэгдэн тэмцэхийг уриалж байна. Шударга ёс мандан бадарч, Сайн үйлс бүхэн Дэлгэрэх болтугай.
Замын-Үүд сумын Ардчилсан холбоо
1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын төлөөх Монгол орны бие даасан тусгаар тогтнол , хүний эрх, эрх чөлөө, ардчилал , шударга ёсны төлөө тэмцэл нь өдгөө 25-н жилийг ардаа орхижээ. Монголчууд ардчилсан намд 1996, 2009, 2012, 2013- оны бүх шатны сонгуулиудад итгэл үзүүлэн төрийн алтан жолооны цулбуурыг атгуулан өгсөн билээ. Гэвч төр, засгийн жолоо атгаж байгаа хэсэг бүлэг журмын нөхдүүд, шударга бус эвслийн луйварчидтай нэгдэн Монгол орныг харийнханд худалдах, тонон дээрэмдэх, төрийн болон, татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж бие биендээ найр тавин авилга, хээл хахууль өгч, авах нь хэрээс хэтэрч Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-д үүрээ засаж амжсан нь 2015 оны 8 сарын 11-ний ээлжит бус УИХ-н чуулганаар Өршөөлийн болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлан гаргасан нь үүгээр нотлон харуулж байгаа тул мянга мянган шударга иргэд зэвүүцэн, буруушааж байна. Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь дэлхийн Ардчилсан ёсны хэм хэмжээнээс ухарсан шударга бус хээл хахууль авилгыг дэмжсэн Өршөөлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудад хориг тавьсныг ард иргэд болон Монголын Ардчилсан Холбооны гишүүд дэмжигчид талархалтай хүлээн авч байна. Иймд УИХ-дахь Ардчилсан намын шударга гишүүд, бие даагчид болон, бусад намын шударга гишүүдийг Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудад хориг тавьсаныг хүлээн авна гэдэгт гүнээ итгэж байна. Уг хуулийн зүйл заалтуудыг эс хүлээн авбаас ард иргэд 2016 оны сонгуулиар хариуцлага тооцно гэдгийг эрхэм гишүүд мэргэн оюун ухаандаа тунгаан болгооно уу. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлийн хуулийн холбогдох зүйл заалтад тавьсан хоригд Монголын Ардчилсан Холбооны болон ардчилсан намын гишүүд дэмжигчдийг нэгдэн тэмцэхийг уриалж байна. Шударга ёс мандан бадарч, Сайн үйлс бүхэн Дэлгэрэх болтугай.Замын-Үүд сумын Ардчилсан холбоо
0 Сэтгэгдэл






















