Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт орууллаа
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж хуралдаанаар нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатын танилцуулснаар, нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 4 чиглэлээр нэмэлт тодотгол хийх шаардлагатай болжээ.

Үүнд:
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулах газрын зориулалт, байршил, хэмжээ;
Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, хэмжээ;
Төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан шинээр эзэмшүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээ
Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын зориулалт, байршил, хэмжээ зэрэг багтсан байна.
Тодруулбал, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн тусгай хамгаалалттай Баянголын байгалийн цогцолбор газарт байрлах олон улсын хүүхдийн Найрамдал төвийн эзэмшлийн 1225.0 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах , мөн Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргаас 258 иргэдийн санаачилсан “Заяа хотхон” төслийг дэмжиж нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасгасан байна.
Түүнчлэн нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсанаас хойш нийслэл, дүүргийн Өмч газрын харилцааны газар, албадад 655 газар эзэмшигчдээс одоо эзэмшиж байгаа хашааны 32.7 га газраа өмчилж авахыг хүссэн хүсэлт ирүүлсэн бөгөөд иргэдийн хүсэлтийн дагуу дээрх газрыг иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэд Улиастайн голын сав газрын 4.0 га газарт “Цэцэрлэгт хүрээлэн” байгуулахаар зураг төслийг боловсруулж, дээрх газрыг нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар танилцуулав.
НИТХ-ын Тэргүүлэгчид эдгээр өөрчлөлтийг тусган Нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт орууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл