Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Л.Гансүх нарын шүүх хурлыг телевизээр шууд дамжуулахыг хүсэв
Өмгөөлөгч Ц.Баасандорж Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийн холбогдох хэргийн шүүх хуралд 5000 орчим иргэн биечлэн оролцох хүсэлтээ илэрхийлсэн хэмээн мэдэгдлээ.

Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал 9 дүгээр сарын 2-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм байна. Тус шүүх хурал 2 удаа хойшилжээ. Эхнийх нь Улсын яллагч, шүүгдэгчдийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Багануур” компанийн удирдлагууд болон шинжээчдийг оролцуулах хүсэлт тавьснаар хойшилсон аж. Харин 2 дахь удаад шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүх хурал давхацсанаас хойшилжээ.
Ц.Баасандорж ярихдаа, “АТГ-аас Л.Гансүх гэдэг хүн 3.6 тэрбум төгрөг завшсан гэсэн ойлголт нийгэмд төрүүлсэн. Төрийн байгууллагын мэдээлэл учраас Л.Гансүхийг мөнгө идсэн гэсэн ойлголт нийгэмд тархсан.Шүүхийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж буй багц хуулиудын дагуу шүүхийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй хүргэж эхэлсэн. Тиймээс Л.Гансүх нарт холбогдох шүүх хурлыг нээлттэй танхимаас шууд дамжуулах боломжтой бөгөөд 5000 иргэн шүүхийн танхимд багтахгүй учраас шүүх хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулах хүсэлтийг холбогдох хүмүүст гаргасан. Хүсэлтийн хариу өнөөдөр гарах ёстой. Иргэдэд энэ шүүх хурлыг нээлттэй болгосноор АТГ, Прокурор хуулийн дагуу ажилласан эсэх, ямар үйлдлийг гэмт хэрэг болгосныг, хохирогч нь хэн юм, шинжээчийн дүгнэлт хэрхэн гарсан, гэрчүүд худал мэдүүлэг өгсөн үү” гээд энэ бүхний хариу иргэдэд тодорхой болно. Өнөөдөр энэ хэрэгт хохирогч байхгүй. Хийгээгүй хэргийн төлөө хүнийг гүтгэж болохгүй ” гэв.

0 Сэтгэгдэл