Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
“Чингис хаан” нисэх онгоцны буудлын хилийн цэргийн ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлжээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар өнгөрсөн сарын 12-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өдөр тутмын үйл ажиллагаа болон транзит заал байгуулах, зорчигчдын танхимыг өртгөтгөх барилгын ажлын явцтай танилцсан билээ. Мөн хилийн ногоон гарцыг ажиллуулах, онгоц газардсаны дараа зорчигчдыг хил, гааль, мэргэжлийн хяналт гээд төрийн байгууллагын олон ажилтан тосч байгааг цөөлж, нэг ажилтанд хариуцуулах зэрэг ажил даалгасан байдаг.
Үүний дараа өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгахад ногоон гарцыг нээгээгүй, гадаадын иргэдэд 160 ам.долларын үнэтэй “Access” сэтгүүл төрийн нэр барин борлуулж байсан гээд олон зөрчил дутагдал байгааг дахин сануулж, зарим албан тушаалтанд хариуцлага тооцохоор болсон юм.
Харин Ерөнхий сайдын ажил сайжруулахаар өгсөн үрэг даалгаврын дагуу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь Хилийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд Увс аймаг дахь Хилийн 0311 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Д.Бат-Эрдэнийг сэлгэн томилж, 0311 дүгээр ангийн захирагчаар Хил хамгаалах Ерөнхий газрын Хил хамгаалалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Г.Ган-Эрдэнийг томилсон байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар өнгөрсөн сарын 12-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өдөр тутмын үйл ажиллагаа болон транзит заал байгуулах, зорчигчдын танхимыг өртгөтгөх барилгын ажлын явцтай танилцсан билээ. Мөн хилийн ногоон гарцыг ажиллуулах, онгоц газардсаны дараа зорчигчдыг хил, гааль, мэргэжлийн хяналт гээд төрийн байгууллагын олон ажилтан тосч байгааг цөөлж, нэг ажилтанд хариуцуулах зэрэг ажил даалгасан байдаг.Үүний дараа өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгахад ногоон гарцыг нээгээгүй, гадаадын иргэдэд 160 ам.долларын үнэтэй “Access” сэтгүүл төрийн нэр барин борлуулж байсан гээд олон зөрчил дутагдал байгааг дахин сануулж, зарим албан тушаалтанд хариуцлага тооцохоор болсон юм.
Харин Ерөнхий сайдын ажил сайжруулахаар өгсөн үрэг даалгаврын дагуу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь Хилийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд Увс аймаг дахь Хилийн 0311 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Д.Бат-Эрдэнийг сэлгэн томилж, 0311 дүгээр ангийн захирагчаар Хил хамгаалах Ерөнхий газрын Хил хамгаалалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Г.Ган-Эрдэнийг томилсон байна.
0 Сэтгэгдэл






















