Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Ц.Мөнхзул: Мөнгөө бүрэн төлөхгүй, талласан 500 төгрөг хийх явдал ч гарч байна
“Тэнүүн-Огоо” компанийн автобусны жолооч.

-Автобус смарт картгүй иргэдэд өнөөдрөөс /өчигдөр/ 1000 төгрөгөөр үйлчилнэ гэсэн. Энэ хэрэгжсэн үү?
-Бид 500 төгрөгөөр үйлчилж байна. Хэрэв 1000 болвол хүмүүс төлөхгүй байх. Хэрүүл маргаан их гарч магадгүй. Учир нь хуучин тарифаар мөнгө гүйцэд төлөхгүй хүн их гарч байгаа.
-Яагаад гүйцэд төлдөггүй гэж. Автобусны чинь урд хайрцаг мөнгөөр дүүрсэн л явж байна шүү дээ?
-Хайрцагт цугларсан мөнгийг “Улаанбаатар смарт карт” компанийн төлөөлөгчид ирж тоолдог. Гэтэл хүмүүс задгай 200, 300 төгрөг хийх явдал их гарна. Тэр ч бүү хэл 500 төгрөг таллаад эвхээд хийх явдал гарч байгаа. Мөнгө төлөхгүй туулайчилдаг нь ч бий. Тэд бужигнасан хүмүүсийн түрүүнд ороод хойшоо явчихдаг юм. Тэр болгонтой мөнгөө төл гээд орилоод байх хэцүү. Кондуктор хянагч хийж байгаа тулдаа л зарчмыг нь барьж авдаг.
-Иргэд нийтийн тээврийн шинэ үйлчилгээний талаар гомдол, санал гаргадаг уу. Ямар хүндрэл бэрхшээл байна?
-Энэ түмэн олон дунд биднийг загнах хүн олон бий. Энэ автобусны чиглэл ямар болсон, смарт картаа яаж ашиглахын гээд уцаарлаж л байдаг юм.
Ачаалал ихтэй зорчигчдын урсгал нэмэгддэг оргил цагуудад их хэцүү. Урд хаалгаар зорчигч авахаар шат нь өндөр тул хүүхэд хөгшид автобусанд суухдаа бүдэрч уначих гээд асуудалтай.

0 Сэтгэгдэл