Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Төв аймгийн Баянцогт суманд боом өвчин гарчээ
Энэ сарын 20-26-ны хооронд Төв аймгийн Баянцогт сумын 1-р баг, гунын фермд оршин суугч Ц.Сүрэнхорлоо, Ц.Гансүх нарын гурван үхэр боом өвчин туссаны улмаас үхсэн болохыг лабораторын шинжилгээгээр тогтоолоо.

Байгалийн голомтоор дамжсан уг өвчний тархалтыг зогсоохоор хорио цээр зарлаж, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд халдваргүйтгэлийн гурван цэгт 34 өрхийн 1881 бод, 2866 бог бүгд 4747 малыг вакцинжуулсан байна. Мөн зургаан объектын 2.3 мянган м2 талбай, 130 тээврийн хэрэгслийг ариутгажээ. Уг өвчний дахин дэгдэх нөхцлийг бүрэн хязгаарлахын тулд 12 хүн, дөрвөн автомашин 75 кг шохой, 2.5 кг экоцидын нөөцтэй ажиллаж байгаа ч нэмж 6 мянган малыг вакцинжуулах шаардлага байгаа тул улсын нөөцөд хүсэлт гаргажээ. ХХААГ-ын малын их эмч Н.Энхтуяагийн хэлснээр уг өвчин Төв аймгийн Баянцогт суманд сүүлийн 20-иод жилийн хугацаанд илрээгүй аж.

0 Сэтгэгдэл