Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах шинэ технологи нутагшуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/778 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлж нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам”-д нийцүүлэн Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй айл өрхийн ариун цэврийн байгууламжийн шийдлийг тодорхойлж, АНУ-ын иргэн Bill Gates-ийн сантай хамтран шинэ техник технологи нутагшуулах гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/778 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлж нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам”-д нийцүүлэн Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй айл өрхийн ариун цэврийн байгууламжийн шийдлийг тодорхойлж, АНУ-ын иргэн Bill Gates-ийн сантай хамтран шинэ техник технологи нутагшуулах гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо.
0 Сэтгэгдэл
























