Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Монголын Авто Замчин Залуучуудын Холбооны санаачлагаар замын гэрэлтүүлгийн шинэ технологийг нэвтрүүлж эхэллээ
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо нь БНСУ-ын Younglim корпорацитай 2020 он хүртэл хамтран ажиллахаар болсон билээ.

Хамтын ажиллагааны хүрээнд гэрэлтүүлгийн стандарт норм дүрмийг шинэчлэн боловсруулах, Монголчууд өөрсдөө замын гэрэлтүүлгийг үйлдвэрлэдэг болохоос гадна Улаанбаатар хотод сүүлийн үеийн авто замын гэрэлтүүлгийн шинэ техник технологийг нэвтрүүлэхээр болсон юм. Энэхүү ажил эхнээсээ хэрэгжиж, хотын зарим гудамж талбайг БНСУ-ын 24 жилийн түүхтэй Younglim корпорацийн гэрэлтүүлгүүд чимж эхлээд байна. Монголын Авто Замчин Залуучуудын Холбооны залуус эхний удаад Нисэх-Яармагийн чиглэлийн замын гэрэлтүүлгийг шинэчлэн сольсон бөгөөд тус ажилтай Зам, тээврийн сайд М.Зоригт өөрийн биеэр танилцжээ. Энэ үеэр уг гэрэлтүүлгийг шаардлагатай гэж үзэн АСЕAМ-д бэлтгэх ажлын хэсгийн дэд хороог ахлаж байгаагийн үүднээс ажлын хэсгийн ээлжит хурал дээр замын үлдсэн хэсэг болон Богд уулын арын замд тавьж болох юм гэдэг саналыг гаргасан байна. Шинээр сольсон тус гэрэл нь эрчим хүч бага зарцуулдаг, цахилгааны хүчдэлээс шалтгаалж шатдаггүй, жигд гэрэлтүүлэгтэй гэхчлэн олон давуу талтай аж.

0 Сэтгэгдэл