Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Эрдэмтэд арслан зааны арьснаас амьд эд эс хайна
Арслан зааныг эсийн агаар хувилан гаргахын тулд арьснаас нь амьд эд эс олж илрүүлэх хамтарсан ажлаа ОХУ болон Өмнөд Солонгосын эрдэмтэд удахгүй эхлүүлнэ. Энэ тухай ОХУ-ын Умард Дорнодын Холбооны их сургуулийн Арслан зааны музейн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, “Хойд Ойкумен” экспедицийн ахлагч Семен Григорьев мэдээлжээ.

“Энэ онд Якутын хойд нутагт палеонтологийн экспедиц хийх үеэр арслан зааны маш сайн хадгалагдан үлдсэн арьс олдсон. Арслан зааныг хувилах ажлаа үргэлжлүүлэх зорилгоор бид энэ арьснаас ДНК-гийн амьд эд эс олж илрүүлэх ажлыг Өмнөд Солонгосын түншүүдтэйгээ хамт удахгүй эхлүүлнэ” гэж тэрбээр ярьжээ.
Урьд нь Өмнөд Солонгосын эрдэмтэд 43 мянга гаруй сая жилийн настай Малоляховскийн арслан заанаас лейкоцит /цусны цагаан эс/ болон гемоглобины /төмөр агуулсан уураг/ цөм нь хадгалагдаж үлдсэн улаан эсийн хальс нь гэмтсэн цусны дээж авсан байна. Гэвч мэргэжилтнүүд эртний амьтныг эсийн аргаар хувилан гаргахад зайлшгүй шаардлагатай ДНК бүхий бүтэн эд эсийг хараахан илрүүлж чадаагүй байгаа юм.
Зөөлөн эд эс нь маш сайн хадгалагдан үлдсэн Малоляховскийн арслан зааныг Якутскийн Малый Ляховский арлаас 2013 онд олжээ. Уг амьтныг 2014 онд Якутскт аваачсан бөгөөд ОХУ, АНУ, Өмнөд Солонгосын эрдэмтэд судалж, эд эс болон цуснаас нь цаашид судлах зорилгоор дээж авсан байна.

0 Сэтгэгдэл