Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Томуугийн эсрэг улирлын вакциныг хийж эхэллээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалын дагуу энэ сарын 08-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн ажилтан, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, “Автобус” ХХК, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал зэрэг газарт ажилладаг эрсдэлт бүлгийн хүмүүсийг улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажил эхэллээ.

Дараа долоо хоногоос эмзэг бүлгийн2-5 насны 5000 орчим хүүхдэд улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажил эхлэх юм. Мөн 6 сараас дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар дээрх вакциныг төлбөртэй хийж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэх боломжтой бөгөөд хөхүүл эх эмчийн зааврын дагуу хийлгэж болно.
Улирлын томуугийн эсрэг вакцины эсрэг заалт:
- Өндөг, тахианы махны харшилтай
- Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн
- Урьд нь томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа хүндрэл өгсөн
-Дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст тарихгүй
Анхаарах зүйлс:
- Тарьсан хэсгийг цэвэр байлгах,
- Даарч хөрөхгүй байх,
- Томуугийн өвчлөл тархахаас өмнө томуугийн эсрэг вакцин тариулах

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
0 Сэтгэгдэл