Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Өвөр монголчууд Чингисийн онгоныг харамлан Шалган нэвтрүүлэх рүү дайрсан уу

Даваа гарагт Хятадын ӨМӨЗО-ны нутаг, монгол хятадын хил дээр бороохойгоор зэвсэглэж амандаа хаалт зүүсэн 100 гаруй хүн Шалган нэвтрүүлэх боомт руу халдаж ажилтнуудыг нь зодож, дээрэмдсэн хэрэг гарсныг хятадын хэвлэлүүд газрын маргаанаас болсон байх хэмээн бичиж байна. Танхайчууд даваа гарагийн өглөөгүүр шалган нэвтрүүлэхэд дайран орж 13 ажилтныг нь зодоод 11 автомашин шатаасан юм.
Британийн Reuters агентлаг өвөр монголын энэ аймгийн нутагт Монголын эзэнт гүрнийг байгуулсан их эзэн Чингис хааны шарил байдаг байх. Чингис хаан нь өнөөгийн монгол улс руу тэмүүлсэн сэтгэлтэй салан тусгаарлагч өвөр монгол иргэдийн гол шүтээн болдог учраас түүний шарил байгаа газарт барилга байгууламж барихыг эсэргүүцэж ийм хэрэг өдүүлсэн байх хэмээн бичжээ.
Эндхийн зэргэлдээ Ганьсу мужид газрын маргаанаас болж ийм зөрчил гарч байсныг энэ хэвлэл бас дурдсан байна. Энэ нь мөн л газраа хамгаалсан монгол угсаатан ард иргэд, орон нутгийн засаг захиргааныхны хооронд болж байсан. 2015 оны есдүгээр сард Ганьсу мужийн Зиньта гацаанд ийм зөрчил болж иргэд Шалган нэвтрүүлэх боомт руу халдаж байсан юм гэжээ.

Хятадын интернет хэрэглэгчид харин өөр сэтгэгдэл бичиж зөрчил маргааныг өөрөөр тайлбарлаж байна. Шалган нэвтрүүлэх боомтын ажилтнууд авлигад хэт автаж улсын чанартай авто замаар зорчигчдоос хууль бус татвар хураамж авч байгаад иргэд дургүйцсэнээс болсон байх гэж бичжээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эржин хошуу нь Монгол Улс, Ганьвсу мужийн хооронд хятадын сансрын Цзюцюань буудлаас холгүй байдаг юм хэмээн South China Insight сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
irgen
CHingis haan torson nutagtaa amar taivan noirsoj baigaa. Setguulchid tuuhee medehgui baij hamaagui Mongoloo muulaad baiv daa.
2015.12.08