Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Япон улс ОХУ-тай энхийн гэрээ байгуулахад ойрхон байна

Дэлхийн II дайнаас хойш Япон ОХУ-ын харилцаа таатай байгаагүй нь үнэн. Гэвч Шинзо Абе түүхийг өөрчлөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Японы ерөнхий сайд Шинзо Абе Москватай энхийн гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа энэ долоо хоногийн мягмар гарагт албан ёсоор мэдэгдлээ. Дэлхийн II дайны дараа хэдийгээр хоёр улс галаа зогсоож, байлдахаа больсон ч Курилын арлуудын асуудлаас болоод одоо болтол энхийн гэрээ байгуулаагүй байгаа юм. Япон эдгээр арлуудыг өөрийн хойд газар нутаг гэж нэрлэдэг. Шинзо Абе хэлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ч энхийн гэрээг өдий хүртэл байгуулаагүй явдлыг “хэвийн бус” харилцаа гэж үзэж байгаа бөгөөд талууд дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байгаа талаар эх сурвалжууд гол анхаарлаа хандууллаа. Шинзо  “Дээд хэмжээний уулзалтгүйгээр хойд газар нутгийн асуудал шийдэгдэх боломжгүй” талаар онцолсныг хэвлэлүүд уламжилж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан