Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хятад уурхайн осол болж 20 хүн амь алдлаа

Хятадын Шаньси мужид Shanxi Datong Coal Mine Group компанийн эзэмшдэг гүний уурхайд пүрэв гарагийн шөнө осол гарч 19 уурхайчин амь алдлаа гэж Синьхуа агентлаг эх сурвалжаас авсан мэдээллээ дамжуулжээ.
Хятадын төв телевизийн мэдээлснээр бол осол болох үеэд газар дор 129 хүн ажиллаж байснаас 110-ыг нь дээш гаргаж амжсан байна. Газар дор үлдэж амь үрэгдсэн хүмүүсийн цогцосыг гаргаж авч амжаагүй байгаа гэнэ. Осол чухам юунаас болж гарсныг тогтоохоор мэргэжлийн шинжээчид, аврах албаныхантай зэрэгцэн ажиллаж байгаа юм байна.
2015 оны эхээр Хятадын Засгийн газар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй байгаа таван мянга орчим жижиг уурхайг хаасан юм. Хятадын уул уурхайн салбар нь дэлхий дээр хамгийн аюултай үйлдвэрлэдлийн тоонд орж жилд дунджаар таван мянга гаруй хүн уурхайн ослын улмаас амь алддаг юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан