Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
Өнөөдөр Дэлхийн ёс зүйн өдөр тохиож байна
ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа
“Ханын материал орон сууцжуулалт” төсөл: Эхний ээлжийн барилга угсралтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
ЗГ: Нөмрөгийн талд гарсан түймрийн хохирлын талаар хэлэлцэнэ
ОХУ-ын Элчин сайдыг Латвийн Гадаад яам дууджээ
ОХУ-аас Латвид суугаа Элчин сайд Александр Вешняковыг хэлсэн үгийнх нь төлөө Латвийн Гадаад хэргийн яам өчигдөр дуудаж уулзсан байна.
Оросын элчин сайд "Вести Сегодня" сонинд өгсөн ярилцлагадаа Латви болон барууны орнууд нь Оросыг муу муухайгийн үлгэр жишээ болгохыг эрмэлзэж байна гээд мэдэгдчихсэн юм байна.
“Тэдний хамгийн гол зорилго нь Оросын хүчийг сулруулах. Үүнийхээ тулд юу ч хийхээс буцахгүй байна, тухайлбал ил цагаан суртал нэвтрүүлэг. Холоос жишээ хайх хэрэггүй, Би-би-сигийн кино, латвийн бүтээсэн “Ерөнхий төлөвлөгөө” киног дурдахад л хангалттай” гэж Вешняков тэмдэглэжээ.
Вешняковынхоор бол энэ нь түүхийг бүдгэрүүлэн гуйвуулах, олон улсын харилцаанд саад учруулах, зөвлөлтийн булаан эзлэлтийн үеийн хохирлыг тооцох комиссын ажилд садаа болж байгаа гэнэ. Тэрээр эцэст нь ийм нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагаа сайжирна гэж хүлээх хэрэггүй гэжээ.

Вешняков “Оросын бизнес өнөөдөр биднийг хүлээж байгаа, хамтран ажиллахыг хүсч байгаа тэр зүг рүү чиглэж байна. Эдийн засгийн хориг цуцалсан үед Латви хамтран ажиллая хэмээн бидэн рүү гар сунгах болно. Харин бидний зүгээс та нар луу хандана гэхэд хэцүү л болох байх” гэж хэлсэн юм байна.
ОХУ-аас Латвид суугаа Элчин сайд Александр Вешняковыг хэлсэн үгийнх нь төлөө Латвийн Гадаад хэргийн яам өчигдөр дуудаж уулзсан байна. Оросын элчин сайд "Вести Сегодня" сонинд өгсөн ярилцлагадаа Латви болон барууны орнууд нь Оросыг муу муухайгийн үлгэр жишээ болгохыг эрмэлзэж байна гээд мэдэгдчихсэн юм байна.

0 Сэтгэгдэл