Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
МТА:Тээврийн хэрэгслийн албан татвараа зургаадугаар сарын 1-нээс өмнө төлөөрэй
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Өнөөдрөөс нээгдэж байгаа авто замууд
Хавдрын тусламж үйлчилгээний 45 хувийг ХСҮТ дангаараа үзүүлдэг
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Б.УЯНГА “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙД АЖИЛЛАВ
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна
Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ
Аянганд долоон удаа цохиулсан эр
Аянга гэдэг хэчнээн вольт байдаг билээ дээ. Үүнд цохиулаад амьд үлдсэн хүн бүү хэл амьтан ч байхгүй биз. Харин америкийн байгаль хамгаалагч Рой Салливаны хувьд долоон удаа аянгад ниргүүлээд амьд үлдсэнээрээ алдарт дээд амжилтын Гиннесийн номд орсон хүн. Түүнийг 1942, 1969, 1970, 1972 болон 1973 онуудад өөр өөр газарт, өөр өөр нөхцөл байдалд байхад нь аянга ниргэж байсан гэнэ.
1942 онд Ройг түймэр унтраах цамхаг дээр байхад нь хөл дээр нь аянга бууж эрхий хурууны нь хумсыг авч хаяжээ. Гэтэл өчнөөн жилийн дараа 1969 онд уулын замаар явж байхад нь дахиад л түүн дээр аянга бууж тэрээр ухаан алдаад сэргэхдээ хөмсөггүй болсон байж.
Ердөө дараа жил нь 1970 онд түүнийг гэрийнхэ эгадаах нугад байхад нь мөн л аянга ниргэж энэ удаад тэрээр зүүн гар, мөр нь гэмтэн саа дайрсан байна. 1972 онд ойн захиргааны байшингийн гадаа байхад нь мөн л аянга бууж түүний үсийг шатаасан тохиолдол гарчээ.
1973 олны наймдугаар сарын 7-ны өдөр түүнийг ой дундуур машинтайгаа явж байхад нь толгой дээр нь аянга бууж мөн л үсийг нь шатаан, түүнийг машинаас сандран гарахад гутал нь сугарчихсан байжээ.
1976 оны зургадугаар сарын 5-нд түүнийг хээрийн майхант лагерьт байхад нь ээлжит аянга бууж түүний шагайг гэмтээсэн байна.
Харин хамгийн сүүлд 1977 онд мөн л зургадугаар сард бас л аянга бууж цээж гэдэс нь ихээхэн түлэгдсэн Саливан эмнэлэгт хүргэгдсэн ч амьд үлдсэн гэнэ.

0 Сэтгэгдэл